ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /Kyodo/. Тайваньд гэнэтийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд Японы зүгээс авч болзошгүй хариу арга хэмжээний талаар Ерөнхий сайд Такаичи Санаэгийн саяхан хийсэн мэдэгдлийн талаар хэлэлцэхээр Гадаад хэргийн яамны өндөр албан тушаалтан БНХАУ-д даваа гарагт айлчилна гэж энэ талаар мэдээлэл бүхий засгийн газрын эх сурвалжууд мэдээлжээ.
Уулзалт мягмар гарагт болно гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.
Хятадын Гадаад хэргийн яам өнгөрсөн баасан гарагт Бээжин дэх Японы Элчин сайдыг дуудан уулзаж, хэлсэн үгээ буцаахыг Т.Санаэгээс шаардсан гэж мэдэгдсэн бол Японы Гадаад хэргийн яам мөн өдөр Хятадын дипломатчийн саяхан нийгмийн сүлжээнд нийтэлсэн постод үүнтэй төстэй эсэргүүцэл илэрхийлсэн гэдгээ мэдэгдсэн юм.
Энэ сарын эхээр Т.Санаэ “цэргийн хүч хэрэглэснээс үүдэн Тайваньд онцгой байдал үүсвэл Японы хувьд үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн нөхцөл байдал үүсэж болзошгүй” гэж мэдэгдсэн байна. Үүний хариуд Осака хот дахь Хятадын Ерөнхий консул Шюэ Жянь X хуудсандаа “бохир толгойг өчүүхэн ч эргэлзэлгүйгээр тасдана” гэх сүрдүүлсэн утгатай пост нийтэлсэн нь Т.Санаэгийн үгийг буруутгаж заналхийлсэн бололтой байв.
Facebook
Twitter
Youtube


Ши Жиньпин G20-ийн уулзалтад оролцохгүй
Алтны үнэ 4200 ам.доллароос давжээ
Таван өдрийн айлчлал - татварыг бууруулсан гэрээнүүд
Хятадын тал Японы иргэдийн визгүй зорчих журмыг сунгажээ
Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө гарна
Ходоодны эсүүдийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээний аргыг боловсруулжээ
Японд хүчтэй газар хөдөлж болзошгүйг анхааруулжээ
Шатдауны улмаас нислэгүүд цуцлагдаж болзошгүйг анхааруулжээ.gif)

Сэтгэгдэл бичих