Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн. Тухайн үед тус байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж байв. Ингээд "Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр" НӨААТҮГ байрыг буулгаж байна. Өнөөдрийн байдлаар барилгыг нураах ажил зургаадугаар давхартаа буюу 70 хувьтай үргэлжилж байна. Иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгыг буулгах хөрөнгийг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа гэм буруутай этгээдээр төлүүлэх юм.

Facebook
Twitter
Youtube


Нийтийн тээврийн 15 чиглэлд түр өөрчлөлт оруулжээ
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа
ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна
Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг зөвлөж байна
Хууль зүйн зөвлөх үйлчилгээний урилга

Сэтгэгдэл бичих