Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ


11-р сарын 18
18 цаг 34 минут

     Ерөнхийлөгчийн Тамгын газар, Дотоод хэргийн их сургууль хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит 21 дэх удаагийн “Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээн “Степпе арена” цогцолборт эхэллээ.

Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож баг тамирчдад амжилт хүсэн ерөөлөө.

сонин mn

сонин mn

Тэрбээр, тэмцээний нэр хүнд, хамрах хүрээ, оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, тамирчдын ур чадвар, амжилт дээшилж, гардан тулааны спортоор хичээллэдэг хүүхэд, залуучуудын тоо өсөж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Тэмцээн нь “Эрүүл монгол хүн”, “Эх оронч Монгол” хөдөлгөөн, үндэсний сөрөн тэсвэрлэх стратегитай уялдаж, хойч үеэ төрт ёс, өв соёл, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэдэг эрүүл чийрэг, ёс суртахуун, сэтгэл зүйн зөв төлөвшилтэй болгоход чиглэсэн олон ажлын нэг гэдгийг тэмдэглэлээ.

Цаашид хүүхэд, залууст зөв төлөвшил, сэтгэл зүй, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох зорилгоор гардан тулаан, өөрийгөө хамгаалах урлагийг бүх шатны сургуулийн биеийн тамирын хичээлд багтаах санаачилгыг дэмжихээ хэллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Дотоод хэргийн их сургууль хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит 21 дэх удаагийн “Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээн “Степпе арена” цогцолборт эхэллээ.
сонин mn

Тэмцээнийг “Тулаан”, “Өөрийгөө хамгаалах” гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах бөгөөд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагч, их, дээд сургуулиудын оюутан, сонсогч, суралцагч, “Бие хамгаалах урлагийн холбоо”, клуб, нэгдлийн тамирчид, хувь хүмүүс эрэгтэй, эмэгтэй төрлөөр өрсөлдөнө. Жин тус бүрээр эхний гурван байрын эзнийг тодруулахаас гадна “Тулаан”, “Өөрийгөө хамгаалах” төрөлд түрүүлсэн, шилдэг техниктэй, уран зоригтой тамирчинд Улаан брет малгай олгох юм. Мөн “Шилэгдмэл шүүгч”, “Шилдэг дасгалжуулагч”, тулааны төрөлд “Уран зоригтой тоглогч”, “Өөрийгөө хамгаалах төрөл”-д “Шилдэг ур чадвартай тамирчин” шалгаруулна.

сонин mn

сонин mn

Түрүүлсэн багт Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом олгох бөгөөд гурван жил дараалан түрүүлбэл цомыг үүрд хадгалуулах юм.

Тэмцээн хоёр өдөр үргэлжилж шилдгүүдээ тодруулна.

“Сонсогчийн алдар” тэмцээнийг Ардын багш, боловсрол судлалын ухааны доктор, профессор, Дотоод хэргийн их сургууль, МУБИС-ийн хүндэт профессор, цагдаагийн хурандаа С.Хаянгарваа санаачилсан юм. 1996 оноос төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчид, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогчид, тулааны урлагийн клуб, холбоо, нэгдэл, хувь хүмүүсийн хүрээнд улс, олон улсын хэмжээнд зохион байгуулж ирсэн түүхтэй. 1998 оноос эмэгтэй тамирчид, хүүхэд, залуучуудыг насны ангилал, жингээр оролцуулж эхэлсэн. 2003, 2008, 2013 онд Орос, Украйн, Казахстан, Иран, Япон, Чех, Солонгосын тамирчид оролцож байлаа.

сонин mn

сонин mn

Тэмцээнээс Холимог тулааны дэлхийн хошой аварга Ж.Нарантунгалаг, Олон улсын каратэгийн хошой аварга, Дэлхийн таеквондогийн аварга Ө.Гантөмөр, мэргэжлийн боксын дэлхийн хошой аварга Ч.Цэвээнпүрэв нарын тамирчин төрөн гарчээ. Манай улсад тулааны урлагийн 20 орчим төрлөөр 50 гаруй мэргэжлийн холбоо, клуб, 1,000 орчим секц, дугуйлан үйл ажиллагаа явуулж байна. 

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв1 цаг 42 минутын өмнөТомуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна1 цаг 46 минутын өмнөТөрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно3 цаг 47 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна5 цаг 9 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал5 цаг 14 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ5 цаг 20 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ5 цаг 25 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж байна5 цаг 53 минутын өмнө“Холын цагаан манан” уран сайхны кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно5 цаг 58 минутын өмнөӨнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно6 цаг 39 минутын өмнөЗуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ6 цаг 44 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.196 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн7 цаг 4 минутын өмнөГамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.