БЭЭЖИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Тайваньд үүсэж болзошгүй онцгой нөхцөл байдлын талаар хийсэн Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн мэдэгдлийн улмаас Япон, Хятадын хооронд зөрчил үүсээд буй үед хоёр улсын өндөр албан тушаалын дипломатчид Бээжинд уулзлаа.
Японы Гадаад хэргийн яамны Ази, Далайн орнуудын хэрэг эрхлэх газрын дарга Канаи Масааки, Хятадын Гадаад хэргийн яамны Азийн орнуудын газрын дарга Лю Чинсүн нар болон бусад албаны хүмүүс мягмар гарагт хэлэлцээ хийсэн байна.
Канаи Хятадын Гадаад хэргийн яамыг орон нутгийн цагаар 14:00 цагийн үед орхин гарчээ. Талуудын хэлэлцээ дууссан бололтой байсан боловч тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулаагүй байна. Канаи, Лю нар ГХЯ-наас гарахдаа түгшүүртэй царайтай харагдсан бөгөөд Канаиг машиндаа суух хүртэл тэд ярилцсаар байв.
Хэлэлцээний үр дүнгийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Лю сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлээд, уулзалтын уур амьсгалыг “түгшүүртэй, ширүүн” гэж тодорхойлжээ.
Канаи Т.Санаэгийн мэдэгдлийн улмаас Хятадын үзүүлж буй хариу үйлдлийн талаар Японы байр суурийг тайлбарласан гэж таамаглаж байна. Тухайлбал, Хятадын засгийн газар иргэддээ Япон руу зорчихоо түр хойшлуулахыг зөвлөөд байгаа юм.
Facebook
Twitter
Youtube


Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо
Фабержегийн “Өвлийн өндөг” дуудлага худалдааны дээд амжилтыг эвджээ
Ли Жэ Мён: Манай ард түмэн Нобелийн Энх тайвны шагналыг хүртэх эрхтэй
Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ
Бенинд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ
Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ
Японы зүүн хойд хэсэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.gif)

Сэтгэгдэл бичих