“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна


11-р сарын 19
10 цаг 55 минут

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Хүнсний үйлдвэрлэлийн ууган компаниудын нэг болох “Газар шим үйлдвэр” ХК нь 1999 онд байгуулагдсан. Даршилсан жимс, хүнсний ногоо, эрүүл мэндийн “Артишок” ундаа зэргийг үйлдвэрлэдэг.

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд дөрвөн тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд 2,508 м2, байцаа, лууван, сонгино, чинжүү, мөөг, жимс хадгалах хөргүүртэй зоорь барьж ашиглалтад оруулах гэж байна.

Мөн Голланд Улсаас майонез, кетчуп үйлдвэрлэх машин, лонхонд савлах шугам, майонез, кетчупийг уутанд савлах машин зэргийг авчээ.

Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд 8.29 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол энэ онд 10.8 сая ширхэг болж өсжээ. Мөн борлуулалтын орлого нь 35 хувиар өсөхөөр байна.

“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Очир дагинас” компани хоёр үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

“Очирдагинас” ХХК 2005 оноос дөрвөн хүнтэй, өрхийн бизнес хэлбэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй.

Өдгөө 156 ажилтантай, өдөрт 50 тн, жилд 13.0 мян.тн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болж, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд эргэлтийн хөрөнгийн гурав, хөрөнгө оруулалтын 4.8 тэрбум төгрөгийн зээл авч нөөшилсөн бүтээгдэхүүний болон анхан шатны мах боловсруулах хоёр үйлдвэрээ ашиглалтад оруулжээ.

Мөн тоног төхөөрөмжийн гаалийн татварын хөнгөлөлтөд хамрагдаж, энэ онд 44 сая төгрөг авсан бол ирэх онд 133 сая төгрөг буцаан авах юм.

Зээл авснаар үйлдвэрлэл болон хөргөлттэй зоорийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, өдөрт 35-40 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон тухай компанийн гүйцэтгэх захирал Х.Тэмүүжин танилцууллаа.

2018 оноос гэрийн тэжээвэр амьтанд зориулсан хоёр төрлийн бүтээгдэхүүнээ Солонгосын зах зээлд нийлүүлж байсан бол өдгөө 20 төрөл болж нэмжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-д нэгдэн, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтын төлөө хүчин зүтгэж, олон арван ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгжид 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгоод байна.

Үүний дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий болсны зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл 1,000 гаруйгаар нэмэгдсэн.

Дээрх хөдөлгөөн болон “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Зээлийн батлан даалтын сан барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй аж ахуйн нэгжүүдэд зээлийнх нь 60 хүртэл хувьд баталгаа гаргаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв1 цаг 21 минутын өмнөТомуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна1 цаг 26 минутын өмнөТөрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно3 цаг 27 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна4 цаг 48 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал4 цаг 54 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ4 цаг 59 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ5 цаг 5 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж байна5 цаг 33 минутын өмнө“Холын цагаан манан” уран сайхны кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно5 цаг 37 минутын өмнөӨнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно6 цаг 18 минутын өмнөЗуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ6 цаг 23 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.196 цаг 39 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн6 цаг 44 минутын өмнөГамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.