ХХНББХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв


11-р сарын 19
16 цаг 09 минут

      Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.11.19) хуралдаж, Засгийн газраас өнгөрөгч сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, С.Зулпхар, А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, Ж.Галбадрах, Д.Ганмаа, О.Саранчулуун, Г.Хосбаяр нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан хүн амын бие бялдрын хөгжлийг сайжруулахын тулд ямар ажил төлөвлөж байгаа, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх талаар юу хийх, сургуулиудын эрүүл мэндийн хөтөлбөр, сургалтыг сайжруулах, үүнд нийтийн эрүүл мэндийг дэмжих сангаас хөрөнгө зарцуулах тухай асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар ажиллах хүчний оролцооны түвшин хэрхэн нэмэгдэх, цалин хөлсний бодлого, үүнийг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэдэн хувьд хүргэх, мэргэжлийн болон техникийн боловсролын хүрээг нэмэгдүүлэх талаар юу хийх, ямар үр дүн гаргаж, хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлөх талаар, мөн англи хэлний сургалтыг ямар түвшинд хүргэж, хэрхэн сайжруулах, багш нарыг яаж бэлтгэх, хиймэл оюун ухааны хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулах, үүнд ямар бэлтгэл хангаж ажиллах, ер нь шинжлэх ухаан, инновацын түвшинг яаж сайжруулах, үүний дотор геологи, хайгуулын судалгаа хөгжүүлэлтийг ямар түвшинд хүргэх тухай асууж, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр болон Эдийн засаг, хөгжлийн, Сангийн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албан тушаалтан, мэргэжилтнүүдээс дэлгэрэнгүй хариулт авсан юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах зорилт, “Халамжаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат 2030 он хүртэлх бодит цалингийн өсөлт ямар байх, зээлийн хүү хэрхэн буурах, дундаж давхаргыг 20 хувиар нэмэгдүүлэхийн тулд юу хийх, нийгмийн түншлэл, ахмадын тусламж үйлчилгээг сайжруулах зорилтуудын шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхдээ тухайн нутаг орны оршин суугч иргэдээс санал асуух зэрэг олон асуудлыг хөндөв. Тэрбээр олон улсад мөрддөг “Аз жаргалын индекс”-ийг тооцож, нийгмийн сайн сайхны хэмжигдэхүүн, шалгуурыг тодорхойлж ажиллах шаардлагтайг онцолсон бөгөөд энэ асуудлыг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун мөнхүү чухалчлан дурдсан юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хөгжлийн төлөвлөгөө болон улсын төсөвт харилцан уялдаатай, хэрэгжих, хэмжих боломжтойгоор тодорхой тусгах шаардлагатай талаар анхааруулсөн бөгөөд үүнд ач холбогдол өгч, анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй талаар Байнгын хорооны дарга Б.Найдалаа ярилаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжлийн үндсэн чиглэл, бодлогын уялдааг хангах, төлөвлөлтийг илүү тодорхой, хэмжих боломжтойгоор тусгахыг зөвлөж, хүн амын нас баралтын үндсэн шалтгаан болж буй халдварт бус өвчлөлүүдийг бууруулах, эрүүл мэндийн болон боловсролын үйлчилгээ, хүртээмжийг хот, хөдөөгийн ялгааг багасгах, олон улсын PISA үнэлгээний Монгол Улсын үзүүлэлтийг дээшлүүлэх зэрэг тодорхой зорилтуудын талаар асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун аз жаргалын индексийг хэрэглэх тухай асуудлын зэрэгцээ нийгмийн сайн сайхны суурь үзүүлэлтүүд, тэр дундаа сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахтай холбоотой асуудлуудыг хөндөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр салбаруудын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд улсын төсвийн хүрэлцээ хангалтгүй тул хувийн хэвшлийн нөөц, боломжийг дайчлах, үр дүнтэй хамтран ажиллахад анхаарал хандуулах нь чухал болохыг онцлов.

Үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Б.Пунсалмаа, Ж.Галбадрах, Б.Мөнхсоёл, Т.Мөнхсайхан, П.Батчимэг нарын гаргасан нийт 17 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын гишүүд боловсрол, эрүүл мэндийн салбарын төсөв, санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, ДНБ болон улсын төсөвтэй харьцуулсан шалгуур үзүүлэлтийг тусгах, цалин хөлсийг нэмэгдүүлэх болон гэр бүл, хүний хөгжилтэй холбоотой тодорхой асуудлуудыг зарчмын зөрүүтэй саналын томъёоллууддаа тусгасан байна.

Санал хураалт явуулсны дараа “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Үүний дараа Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргалаа. Эрүүл мэндийн даатгалын санг үр ашигтай удирдах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар санал  дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах зорилготой тус ажлын хэсгийг Байнгын хорооны дарга Б.Найдалаа ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа, Д.Ганмаа, Д.Энхтуяа, С.Эрдэнэбат, С.Зулпхар, Т.Мөнхсайхан Л.Энхнасан, Г.Хосбаяр нар ажиллахаар болов.

Мөн хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн ахалж ажиллах тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Ж.Галбадрах, М.Ганхүлэг, С.Зулпхар, Д.Рэгдэл, Д.Энхтуяа нар ажиллахаар болсон юм. Ажлын хэсэг хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хариуцсан байгууллагуудын үүрэг оролцоо, мэдээллийн урсгал, хамтын ажиллагааны хүрээ хэлбэр, давтамжийг тодорхойлж, шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах болон тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам, арга, аргачлалын талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох тухай санал, дүгнэлт гаргах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ой тогтоолтын дэлхийн аваргаас монгол хүүхдүүд 22 медаль хүртлээ10 минут 6 секундын өмнөГэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв2 цаг 45 минутын өмнөТомуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна2 цаг 49 минутын өмнөТөрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно4 цаг 50 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна6 цаг 12 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал6 цаг 17 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ6 цаг 23 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ6 цаг 28 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж байна6 цаг 56 минутын өмнө“Холын цагаан манан” уран сайхны кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно7 цаг 1 минутын өмнөӨнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно7 цаг 42 минутын өмнөЗуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ7 цаг 47 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.198 цаг 2 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн8 цаг 7 минутын өмнөГамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.