МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлжээ


11-р сарын 20
9 цаг 50 минут
     

УИХ дахь МАН бүлэг өнөөдөр /2025.11.20/ хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Н.Энхбаатар нар оролцлоо.

МАН-ын XXXI Их хурал, Бага хурал амжилттай болж өндөрлөсөн. МАН-ын бага хурал, Удирдах зөвлөлийн шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулж,МАН-ын дарга, Тэргүүн шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүллээ.

Нэр дэвшүүлэхтэй холбоотой УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Номин нар үг хэллээ.

Мөн УИХ-ын даргад нэр дэвшигч Н.Учрал бүлгийн гишүүдэд хандаж МАН-ын XXXI Их хурлын үр дүн болон МАН-ын шинэчлэлт, бодлогын асуудлаар мэдээлэл өглөө.

МАН-ын бүлгийн гишүүдийн олонхын санлаар Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг дэмжлээ.

Ням-Осорын УЧРАЛ Монгол Улсын Их Хурлын гишүүн

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол

2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч

2010 онд Британийн Лимкоквин их сургууль,Бизнесийн удирдлагын магистр

2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр

2019 онд Британийн Глоустершер их сургууль, Олон улсын менежмэнтийн магистр

2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институт, Түүхийн ухааны доктор /PhD/зэрэг

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2007-2008 онд Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга

2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал

2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга

2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх

2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх

2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч

2015 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч

2015 оноос Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч

2019 оноос НАМЗХ-ны ерөнхийлөгч

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2018-2020 онд Цахим бодлогын түр хорооны дарга

2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020-2022 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга

2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АН-ын бүлэг УИХ-ын даргыг сонгох хэлэлцүүлгээс завсарлага авлаа15 минут 32 секундын өмнөС.Чулуун: Чингис хааны үед дэлхийд байсан 2 давуу тал зөвхөн нүүдэлчдийн гарт байсан1 цаг 15 минутын өмнөОлимпын эвлэрэл тогтоохыг НҮБ уриаллаа1 цаг 26 минутын өмнөГолын мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна1 цаг 31 минутын өмнөМАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлжээ1 цаг 35 минутын өмнө“Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4,300,000 төгрөг залилуулжээ1 цаг 53 минутын өмнөУлсын хэмжээнд нийт 275 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэгдэж байна1 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн2 цаг 12 минутын өмнөХХНББХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 19. 16:09Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа11 сар 19. 12:18"Чингис хаан" ОУНБ руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо11 сар 19. 11:33“Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ11 сар 19. 11:27“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна11 сар 19. 10:55АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал11 сар 19. 10:50“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ11 сар 19. 10:44Т.Санаэгийн мэдэгдлийн талаар хэлэлцээ хийжээ11 сар 19. 10:18"Монгол бахархлын өдөр" зах худалдааны төвүүд ажиллана11 сар 19. 10:14Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхлаа11 сар 19. 10:05"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна11 сар 19. 9:59Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана11 сар 19. 9:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн11 сар 19. 9:44Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ11 сар 18. 18:34207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна11 сар 18. 13:50Их Британид ирж буй хууль бус цагаачдын үнэт эдлэлийг хураан авна11 сар 18. 13:45АҮЭБЯ: Шатахууны үнэ нэмэгдэхгүй11 сар 18. 12:10Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ЗГ-ын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа11 сар 18. 10:21Улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна11 сар 18. 10:04О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн11 сар 18. 9:57Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна11 сар 18. 9:42Монгол харваачийн эрдмийг дэлхийд мандуулсан бахархалт багш, шавь11 сар 18. 9:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.