ТБХ:Монгол Улсыг ирэх таван жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ


11-р сарын 20
13 цаг 49 минут

      Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.20/ хуралдаан 12 цаг 14 минутад гишүүдийн 55.2 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа даргалж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд Монголбанк инфляцыг бууруулна гэж тусгасан нь чухал хэдий ч Монгол Улсын мөнгөн дэвсгэрт төгрөгийн ханшийг чангаруулах нь чухал гэв. Энэ талаар ямар арга хэмжээ авах, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боловсруулах үйлдвэр барина гэдэгт тодорхой судалгаа, техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болсон төсөл, хөтөлбөрүүд  багтсан эсэхийг лавлав.

Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан инфляцыг бууруулах нь Монголбанкны үндсэн зорилтын нэг мөн гээд гэхдээ эрэлтийн гаралтай инфляцыг 5.0 хувьд, нийлүүлэлтийн гаралтай инфляцыг мөн 5.0 хувьд барих гээд Засгийн газар, Монголбанкаар нь салгаж, зорилтуудаа нарийвчилсан гэдгийг хариултдаа онцлов. Мөн тэрбээр төгрөгийн ханшийн асуудалд тодорхой тоон зорилт тавиагүй. Энэ нь зах зээлийн хүлээлтэд хүчтэй нөлөөлдөг учраас оновчтой биш гэж үзсэн гэж байлаа. Түүнчлэн боловсруулах үйлдвэрүүдийн тухайд эх үүсвэр нь тодорхойгүй гэдгийг Л.Энх-Амгалан дарга хариултдаа дурдаад эдийн засгийн бүтцээ зөв болгох, таван жилийн зорилтуудаа хангахад ач холбогдолтой, дэмжих шаардлагатай төсөл гэдэг агуулгаар жагсаалтад оруулсан гэв.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Төсөвтэй холбогдуулан хэлэхэд төслийн 7.4.3-т аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулна гэж бичсэн байна. Үндэсний аудитын газар нь тайлан гаргаад тоо, баримттайгаар төсвийг сайжруулах шаардлагатай гэдэг. Засгийн газар, Улсын Их Хурал тодорхой шийдвэр гаргаж,  сайжруулдаггүй цаг хугацаа алддаг тул асуудлыг энэ мэт ерөнхий тусгахаар ач холбогдлыг нь сулруулах талтай байдаг. Үүнд анхаарах шаардлагатай байна гэж байлаа.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав төрийн аудитын байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг дээшлүүлэхтэй холбоотой гишүүний саналд талархалтай хандаж байгаагаа илэрхийлээд аудитын шийдвэрийг хэрэгжүүлэхэд харилцагч талууд ялангуяа Улсын Их Хурлын дэмжлэгийг авч ажиллах талаар тодорхой бодлого боловсруулан ажиллаж байгаа гэв. Мөн тэрбээр олон улсын туршлагын дагуу аудитын шийдвэр, төрийн аудитын байгууллагын санхүүгийн үр өгөөжийг тооцох асуудлыг шинэчлэн боловсруулсан тул удахгүй Байнгын хорооны гишүүдэд танилцуулна гэж байлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нарны аймаг руу орж ирсэн сүүлт одны зургийг үзүүлжээ7 минут 52 секундын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой11 минут 46 секундын өмнөХалзан бүрэгтэй ордын талаарх ерөнхий хяналтын сонсголын тайланг хамтарсан хуралдаанаар сонсов1 цаг 49 минутын өмнөЗудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий аймаг "маш их", Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгууд "их" эрсдэлтэй гарсан байна1 цаг 54 минутын өмнөН.Учралыг УИХ-ын даргаар томиллоо2 цаг 24 минутын өмнөБНСУ-д визгүй зорчих, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар санал солилцлоо3 цаг 8 минутын өмнөТБХ:Монгол Улсыг ирэх таван жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ3 цаг 14 минутын өмнөАкадемич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ3 цаг 18 минутын өмнөАН-ын бүлэг УИХ-ын даргыг сонгох хэлэлцүүлгээс завсарлага авлаа5 цаг 53 минутын өмнөС.Чулуун: Чингис хааны үед дэлхийд байсан 2 давуу тал зөвхөн нүүдэлчдийн гарт байсан6 цаг 53 минутын өмнөОлимпын эвлэрэл тогтоохыг НҮБ уриаллаа7 цаг 4 минутын өмнөГолын мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна7 цаг 8 минутын өмнөМАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлжээ7 цаг 13 минутын өмнө“Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4,300,000 төгрөг залилуулжээ7 цаг 30 минутын өмнөУлсын хэмжээнд нийт 275 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэгдэж байна7 цаг 34 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн7 цаг 49 минутын өмнөХХНББХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 19. 16:09Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа11 сар 19. 12:18"Чингис хаан" ОУНБ руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо11 сар 19. 11:33“Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ11 сар 19. 11:27“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна11 сар 19. 10:55АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал11 сар 19. 10:50“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ11 сар 19. 10:44Т.Санаэгийн мэдэгдлийн талаар хэлэлцээ хийжээ11 сар 19. 10:18"Монгол бахархлын өдөр" зах худалдааны төвүүд ажиллана11 сар 19. 10:14Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхлаа11 сар 19. 10:05"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна11 сар 19. 9:59Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана11 сар 19. 9:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн11 сар 19. 9:44Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ11 сар 18. 18:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.