БНСУ-д визгүй зорчих, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар санал солилцлоо


11-р сарын 20
13 цаг 55 минут

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 9 дүгээр хуралдаан Гадаад харилцааны яаманд боллоо. /2025.11.19/

Хуралдаанд Монгол Улсын талаас ЗГХЭГ-ын дарга, Монгол хэсгийн дарга С.Бямбацогт, БНСУ-ын талаас тус улсын Гадаад Хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга, хатагтай Ким Жин А тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал хийгээд Засгийн газрын бодлого, зорилтын талаар товч мэдээлэл хийсэн юм.

Үргэлжлүүлэн талууд Монгол, БНСУ-ын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тэр дундаа худалдаа, эдийн засаг, эрдэс баялаг, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, төрийн албаны шинэчлэл, хүний нөөцийн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.

Мөн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт талуудын энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх, тус улсад оршин суугаа манай улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлыг хөндөж, бодитой үр дүн гаргаж ажиллах, эхний ээлжид эрүүл мэндийн шалтгаанаар тус улсыг зорьж байгаа монгол иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай санал тавьсан юм.

Хэрэв манай улсын иргэдийн визийн асуудалд бодитой ажил хэрэгч байдлаар хандаж, шийдвэрлэхгүй тохиолдолд ирэх 2026 оноос БНСУ-ын иргэдийг визтэй зорчдог болгохоос өөр аргагүй болно гэдгийг ч хэллээ.

Түүнээс гадна Монгол, БНСУ-ын хооронд эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар талууд санал солилцлоо.

Манай улсын тухайд БНСУ-руу жилд ердөө 50 гаруй сая ам долларын экспорт хийдэг бол тус улсаас 500 сая ам долларын импорт хийдэг.

Тэгвэл монголын бараа бүтээгдэхүүнийг БНСУ-ын зах зээлд гаргах, тус хэлэлцээрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа арьс шир, ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүнийг Солонгосын зах зээлд гаргах асуудлыг заавал тусгах талаар байр сууриа илэрхийллээ.

Гадаад харилцааг эдийн засагжуулах, ган хайлуулах, зэс боловсруулах үйлдвэрүүдийн нээлттэй тендерт тус улсын дэлхийд тэргүүлэгч компаниудыг оролцуулах,

Чухал ашигт малтмалын судалгааны төв байгуулахаар боллоо.

Эдгээр асуудлаар талууд ойрын үед тодорхой шийдэл гаргаж ажиллахаар уулзалтын төгсгөлд тохирлоо.

Ташрамд дурдахад,

Агаарын тээврийн либералчлалын үр дүнд хоёр улсын хооронд өмнө нь 7 хоногт 7 нислэгтэй байсан бол одоо 70-аас 80 болж нислэгийн давтамж эрс нэмэгдсэн.

Тийзийн үнэ 3 сая төгрөг байсан бол 1 сая төгрөг болж 3 дахин хямдарсан.

Үр дүнд нь зөвхөн энэ 2025 онд гэхэд БНСУ-ын 180 мянган иргэн манай улсад ирсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Халзан бүрэгтэй ордын талаарх ерөнхий хяналтын сонсголын тайланг хамтарсан хуралдаанаар сонсов37 минут 21 секундын өмнөЗудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий аймаг "маш их", Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгууд "их" эрсдэлтэй гарсан байна41 минут 45 секундын өмнөН.Учралыг УИХ-ын даргаар томиллоо1 цаг 13 минутын өмнөБНСУ-д визгүй зорчих, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар санал солилцлоо1 цаг 57 минутын өмнөТБХ:Монгол Улсыг ирэх таван жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ2 цаг 3 минутын өмнөАкадемич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ2 цаг 6 минутын өмнөАН-ын бүлэг УИХ-ын даргыг сонгох хэлэлцүүлгээс завсарлага авлаа4 цаг 42 минутын өмнөС.Чулуун: Чингис хааны үед дэлхийд байсан 2 давуу тал зөвхөн нүүдэлчдийн гарт байсан5 цаг 42 минутын өмнөОлимпын эвлэрэл тогтоохыг НҮБ уриаллаа5 цаг 52 минутын өмнөГолын мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна5 цаг 57 минутын өмнөМАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлжээ6 цаг 1 минутын өмнө“Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4,300,000 төгрөг залилуулжээ6 цаг 19 минутын өмнөУлсын хэмжээнд нийт 275 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэгдэж байна6 цаг 23 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн6 цаг 38 минутын өмнөХХНББХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 19. 16:09Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа11 сар 19. 12:18"Чингис хаан" ОУНБ руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо11 сар 19. 11:33“Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ11 сар 19. 11:27“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна11 сар 19. 10:55АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал11 сар 19. 10:50“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ11 сар 19. 10:44Т.Санаэгийн мэдэгдлийн талаар хэлэлцээ хийжээ11 сар 19. 10:18"Монгол бахархлын өдөр" зах худалдааны төвүүд ажиллана11 сар 19. 10:14Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхлаа11 сар 19. 10:05"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна11 сар 19. 9:59Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана11 сар 19. 9:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн11 сар 19. 9:44Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ11 сар 18. 18:34207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна11 сар 18. 13:50Их Британид ирж буй хууль бус цагаачдын үнэт эдлэлийг хураан авна11 сар 18. 13:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.