Нарны аймаг руу орж ирсэн сүүлт одны зургийг үзүүлжээ


11-р сарын 20
16 цаг 54 минут

      МИНСК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BelTA/.  Манай Нарны аймагт цор ганц удаа маш хурдтай орж ирсэн сүүлт одны зургийг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /НАСА/ лхагва гарагт үзүүлжээ. 

“3I/Atlas” хэмээн нэрлэсэн энэхүү сүүлт одыг өнгөрсөн зун илрүүлсэн бөгөөд манай сансрын орон зайд зочилсон гурав дахь сүүлт од ажээ. Уг сүүлт од өнгөрсөн сард Ангараг гаргийн хажуугаар өнгөрсөн байна. 

Ангарагийн тойрог замд болон уг гарагтай ойролцоо байрлаж буй НАСА-гийн сансрын төхөөрөмжүүд Ангарагийн хажуугаар 29 сая км-ийн зайтай өнгөрөх үед нь томруулсан зургийг нь авчээ. Ангарагийг тойрон эргэлдэж буй Европын Сансар судлалын агентлагийн хоёр хиймэл дагуулаар мөн ажиглалт хийсэн байна.

Сүүлт од одоо Дэлхийгээс ойролцоогоор 307 сая км-ийн зайд байгаа бөгөөд одон орон судлаачид дуран авайнуудаа чиглүүлээд байгаа ажээ. Италийн “Virtual Telescope” төслийн судлаач Жанлука Мази лхагва гарагт сүүлт одны зургийг томруулан авсан байна.

Уг сүүлт од 12 дугаар сарын дундуур Дэлхийд хамгийн ихээр ойртож, манай гаргийн хажуугаар 269 сая км-ийн зайтай өнгөрөх ажээ. Энэ үеэр “3I/Atlas”-ыг үүр цайхаас өмнө дурангаар эсвэл сансрын дуран авайгаар ажиглах боломжтой. Үүний дараа дахин хэзээ ч буцаж ирэхгүйгээр од хоорондын орон зай руу хурдан холдон одно. 

Европын Сансар судлалын агентлагийн Бархасбадь гараг руу хөөргөсөн “Juice” сансрын аппаратын камер болон шинжлэх ухааны багаж хэрэгслийг бүтэн сарын туршид, ялангуяа Наранд хамгийн ойртож ирэх үед нь чиглүүлжээ. Гэвч “Juice”-ийн гол антенныг Наранд ойр байх үед дулааны хамгаалалт болгон ашиглах тул өгөгдөл дамжуулалт хязгаарлагдаж, эдгээр ажиглалтын мэдээллийг эрдэмтэд хоёрдугаар сараас нааш авах боломжгүй юм.

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэнэ2 цаг 6 минутын өмнөТэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж III сард олгох хуваарь2 цаг 11 минутын өмнөХ.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно2 цаг 16 минутын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна2 цаг 20 минутын өмнөГуравдугаар сарын 9-нөөс нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилнө6 цаг 43 минутын өмнө“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно7 цаг 11 минутын өмнөХувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг УИХ-ын дарга уриаллаа7 цаг 15 минутын өмнөНоос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов7 цаг 26 минутын өмнөДүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа7 цаг 33 минутын өмнөМонгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ9 цаг 26 минутын өмнөШХАБ-аас мэдэгдэл гаргажээ9 цаг 31 минутын өмнөХуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ9 цаг 35 минутын өмнө“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна9 цаг 42 минутын өмнөЖ.Баясгалан: Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ9 цаг 56 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ3 сар 3. 9:23Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа3 сар 3. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн3 сар 3. 9:10Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурна3 сар 2. 16:51Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна3 сар 2. 16:49Израил, Иран улс болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд3 сар 2. 16:45А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ3 сар 2. 16:37Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь3 сар 2. 16:33Хотын дарга Х.Нямбаатар ЕСБХБ-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хусейн Озхантай уулзлаа3 сар 2. 16:27Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв3 сар 2. 16:21“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно3 сар 2. 14:18Энэ долоо хоногийг дуустал үнэгүй үйлчлэх музейн цагийн хуваарь3 сар 2. 14:06Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана3 сар 2. 14:01Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ3 сар 2. 12:23Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ3 сар 2. 10:02Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээ3 сар 2. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.