Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Рио Тинто групп хоорондын хэлэлцээний протоколд талууд гарын үсэг зурлаа.Хэлэлцээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэвлэлд өгсөн тайлбартаа “Рио Тинтой компанитай менежментийн төлбөрийг эрс бууруулах, засаглалыг сайжруулах протоколд гарын үсэг зурлаа” хэмээн онцоллоо.
Тэрбээр "Энэхүү протоколын агуулга нь үндсэндээ менежментийн төлбөрийг эрс бууруулах, хоёрдугаарт засаглалыг сайжруулах тухай юм.
Оюутолгой компанийн зарим болохгүй байгаа асуудлуудыг шийдье, эцсийн үр дүнд нь Монголын ард түмэнд ирэх байгалийн баялгийн өгөөжийг наашлуулж, хурдлуулах чиглэлд тохиролцсон протоколыг зурж чадлаа.
Өмнө нь бидний тавьсан шаардлагыг хангахгүй байгаа учир энэ хэлэлцээрийг зогсоож байгаагаа мэдэгдэж хэлэлцээрээс гарсан. Рио Тинто компанитай ажил хэргийн шугамаар ярилцсаны үр дүнд бид бүхэн өнөөдөр амжилтад хүрч, эхний бодит үр дүн гарч, протоколд гарын үсэг зурлаа.
Энэхүү протоколын агуулга нь маш тодорхой.
Менежментийн төлбөрийг эрс бууруулъя, засаглалыг сайжруулах чиглэлд Рио Тинто болон Монголын Засгийн газар хувь нийлүүлэгчдийн хувьд Оюутолгой компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөр холбогдох шийдвэрийг гаргуулъя гэсэн шийдвэрт хүрч чадлаа.
Хэлэлцээ үргэлжилж байгаа. Энэ сард багтаан Монголын талаас хариугаа өгөх ёстой. Протоколд гарын үсэг зурж, Рио Тинто компанийн зүгээс бидэнд менежментийн гэрээний ямар өөрчлөлт оруулах талаар саналаа өглөө. Үүн дээр бид ажиллаж арваннэгдүгээр сардаа багтаан хариугаа өгнө. Энэ ондоо багтаан менежментийн төлбөр болон засаглалтай холбоотой асуудал дээр ахиц гаргасан шийдвэрт хүрэхэд их ойрхон байна” гэлээ.
Facebook
Twitter
Youtube


ХШТХ: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлов
Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ирцийн мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхлаа
Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа
ЧУУЛГАН: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай“ тогтоолын төслийг хэлэлцэнэ
Ж.Энхбаяр: Би МАН-ын даргад өрсөлдөхгүй, УИХ-ын дарга ч болохгүй
Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ.gif)

Сэтгэгдэл бичих