Ерөнхий сайд Г.Занданшатар ханиад, томуугийн шинжилгээ болон эмчилгээний зардлыг бүрэн даатгалд хамруулах асуудлыг судлан танилцуулахыг үүрэг болгов


11-р сарын 22
17 цаг 48 минут

         Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр "Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв"-д ажиллалаа.

Тус төвийн Хүүхдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт сүүлийн 24 цагт 538 хүүхэд иржээ. Үүний 80 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байна. Яаралтайгаар ирж буй дийлэнх хүүхдэд өндөр халуурсан, гүйлгэсэн, суулгасан, бөөлжсөн зэрэг шинж тэмдэг илэрчээ. Эмнэлгийн ачаалал энгийн үеэс хоёр дахин нэмэгдсэн байна.

Томуугийн дэгдэлтийн үе тул нэг ээлжид 14 эмчийг хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт ажиллуулж байна. Гэсэн хэдий ч хүлээгдэл их байгааг иргэд хэлж байна. Эмнэлэг дамжин дугаарлаж явснаас үүдэж хүүхэд шокын байдалд орох, татах зэрэг тохиолдол их байгаа учраас ирсэн хүүхдүүдийг аль болох буцаахгүйгээр коридорт ор дэлгэж авч буйг тус төвийн эмч нар учирлалаа. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг коридортоо 20 ор дэлгэжээ.

6 хүртэлх сартай нярай хүндрэх нь элбэг байна. Гүйлгэж, бөөлжсөн, амьсгалын дутагдалд орж хүндэрсэн тав хүртэлх насны 14 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Тэдний 11 нь ой хүрээгүй нярай хүүхэд байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар оргил ачааллын үе буюу 12 дугаар сараас өмнө хүүхдийн тасгийн ачааллыг бууруулах бодлого, зохицуулалт хийх, өвчлөл дэгдээгүй орон нутгаас эмч нар дайчлан ажиллуулах чиглэл өглөө. Мөн амбулаторийн цагийг сунгаж ажиллуулах, резидент эмч нарыг ачаалал их тасгуудад ажиллуулах зэргээр нөхцөл байдалдаа тохируулж уян хатан зохицуулалт хийхийг санууллаа.

Г.Занданшатар, ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ зэрэг яам, агентлагуудын сайд, дарга нар явж ажилла. Үнэлгээ, датаг бодитой гарга. Тасалгаанд суугаад компьютер дээрээс тоо нэгтгээд яриад байх нь зохимжгүй. Нүдээр үзэж, харж байж бодлого, шийдвэр оновчтой гарна" гэв.

Энэ жил томуугийн А хүрээний H3N2 вирус, амьсгалын замын синцитиаль вирус дэгдэж байгаа юм байна. Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн 7 хоногоос 4 хувиар нэмэгдсэн төдийгүй нийт амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна.

Томуу, томуу төст өвчин Улаанбаатар хотод алаг цоог дэгдэлттэй, эмнэлгүүдэд ачаалал нэмэгдсэн. Харин улсын хэмжээнд томуугийн идэвхжил нэмэгдэж буйг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Хүүхдэд унтаарах, зовуурьтай тухгүй байх, уйлагнах, ойр ойрхон гүйлгэж, бөөлжих, 3-4 цагийн зайтай өндөр халуурвал яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөлөө. Дур мэдэж эм өгөхгүй байх, интернетээс зөвлөгөө авахгүй байхыг эмч нар онцгойлон анхааруулж байна.


 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо6 минут 17 секундын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна11 минут 48 секундын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ханиад, томуугийн шинжилгээ болон эмчилгээний зардлыг бүрэн даатгалд хамруулах асуудлыг судлан танилцуулахыг үүрэг болгов19 минут 22 секундын өмнөТэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ11 сар 21. 12:07Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ11 сар 21. 12:02Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна11 сар 21. 11:52Рио Тинтой компанитай менежментийн төлбөрийг эрс бууруулах, засаглалыг сайжруулах протоколд гарын үсэг зурлаа11 сар 21. 10:08Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ11 сар 21. 9:55Өнөөдөр Монгол бахархлын өдөр11 сар 21. 9:39Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 21. 9:24Нарны аймаг руу орж ирсэн сүүлт одны зургийг үзүүлжээ11 сар 20. 16:54УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой11 сар 20. 16:50Халзан бүрэгтэй ордын талаарх ерөнхий хяналтын сонсголын тайланг хамтарсан хуралдаанаар сонсов11 сар 20. 15:14Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий аймаг "маш их", Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгууд "их" эрсдэлтэй гарсан байна11 сар 20. 15:09Н.Учралыг УИХ-ын даргаар томиллоо11 сар 20. 14:38БНСУ-д визгүй зорчих, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар санал солилцлоо11 сар 20. 13:55ТБХ:Монгол Улсыг ирэх таван жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ11 сар 20. 13:49Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ11 сар 20. 13:45АН-ын бүлэг УИХ-ын даргыг сонгох хэлэлцүүлгээс завсарлага авлаа11 сар 20. 11:09С.Чулуун: Чингис хааны үед дэлхийд байсан 2 давуу тал зөвхөн нүүдэлчдийн гарт байсан11 сар 20. 10:10Олимпын эвлэрэл тогтоохыг НҮБ уриаллаа11 сар 20. 9:59Голын мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна11 сар 20. 9:54МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлжээ11 сар 20. 9:50“Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4,300,000 төгрөг залилуулжээ11 сар 20. 9:33Улсын хэмжээнд нийт 275 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэгдэж байна11 сар 20. 9:29Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 20. 9:13ХХНББХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 19. 16:09Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа11 сар 19. 12:18"Чингис хаан" ОУНБ руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо11 сар 19. 11:33“Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ11 сар 19. 11:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.