Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр Нийслэл хот болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд, 13 аймагт “Идэвхжил”-ийн түвшинд, 2 аймагт “Улирал хооронд”-ын түвшинд байна.47-р долоо хоногт томуу, томуу төст өвчний үүсгэгчийн 60.5 хувийг A(H3N2) эзэлж байгаа бөгөөд А(H3N2) вирусийн бүрэн геномийн дараалал тогтоох шинжилгээгээр subclade K дэд хэв шинж тодорхойлогдож байгаа нь хүүхдэд илүү өвчлөл үүсгэх эрсдэлтэй байна. Томуу томуу төст өвчний дэгдэлтийн пик үе нь 51 дэх долоо хоног буюу сурагчдын амралт эхэлсэн хойно байх бөгөөд хүндрэл ихтэй өвчлөл хэт тархах буюу их нэрвэгдэх эрсдэлтэй байгаа тул тархалтыг урьдчилан бууруулан намжаахын тулд сурагчдын өвлийн амралтыг хоёр долоо хоногийн өмнө байхаар тохируулах саналтай байна.
2017/2018-2024/2025 оны ТТӨ-ний хөдлөл зүйгээр ЕБС-ийн өвлийн амралтын хугацаатай харьцуулж, амралтын хугацааг 2 долоо хоног урагшуулахад өвчний тохиолдол 2 дахин буурч, тархалтын хурд саарсан үзүүлэлттэй байсан байна.
Дээрх нөхцөл байдалд үндэслэн ЭМЯ-аас Боловролын яаманд бага ангийн сурагчдын өвлийн амралтыг 14 хоногоор наашлуулах саналыг хүргүүлээд байна.
Өнөөдөр сургууль, цэцэрлэгийг карантилах тухай саналыг огт хэлэлцээгүй бөгөөд цахим сургалтын хэлбэр болон амралтыг урагшлуулах тухай Боловсролын яам бусад нөлөөллөө тооцоолон шийдвэр гаргана.
Facebook
Twitter
Youtube


Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Бали руу аялахаар 36 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн.gif)

Сэтгэгдэл бичих