Өвчлөл буурахгүй бол ирэх долоо хоногоос хичээлийг цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо


11-р сарын 24
16 цаг 41 минут

     Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэнд болон Боловсролын яамны төлөөлөлтэй уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр арванхоёрдугаар сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчин дэгдэх “Өндөр эрсдэлтэй” гэж гарсныг ЭМЯ танилцууллаа. Тиймээс бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх санал гаргажээ. Харин Боловсролын яам уг саналыг шууд хүлээн авах боломжгүй гэв.

Арванхоёрдугаар сарын 01-нээс сурагчдыг амрааж эхэлбэл ид хүйтний үед амралт дуусаж, хичээл цуглана. Тэр үед томуу, томуу төст өвчин дэгдвэл яах вэ гэсэн П.Наранбаяр сайдын асуултад ЭМЯ баталгаа өгч чадахгүй байна.

Талуудын мэдээллийг сонссоны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар эхний ээлжид халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах үүрэг өглөө. Энэ долоо хоногт урьдчилан сэргийлэх ажлыг бүх түвшинд хариуцлагатай хийж, өвчлөл буурвал хичээлийг товлосон хугацаанд нь амраана. Хэрвээ буурахгүй улам нэмэгдвэл ирэх долоо хоногоос цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо. Цахимд шилжүүлсэн тохиолдолд сургалтын үйл ажиллагааг тасалдалгүй, чанартай зохион байгуулахад онцгой анхаарахыг сануулав. Мөн ханиад хүрсний улмаас хичээлдээ явж чадахгүй байгаа хүүхдүүдэд цахимаар хичээлээ хийх боломжоор хангахыг даалгалаа.

Хүүхдүүд гэрээсээ хичээлээ үзэхэд интернетийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд үүрэн холбооны оператор компаниудтай хамтарч ажиллахыг ЦХИХХЯ-тай хамтран ажиллахыг чиглэл болгов.

Иргэдийг бухимдуулахгүй, зөв зохион байгуулалт хийж, эмнэлгийн ачааллыг яаралтай бууруул. Зөвлөгөө өгөх, цахимаар цаг авах нээлттэй утас ажиллуулах хэрэгтэй. Хүүхдээ үзүүлэх гэж олон цагаар дугаарлаж буй асуудлыг шийдвэрлэж, үзлэгийн төв нээхийг Ерөнхий сайд Г.Занданшатар ЭМЯ-ныханд онцгойлон санууллаа.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ1 минут 18 секундын өмнөҮндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна6 минут 9 секундын өмнөӨвчлөл буурахгүй бол ирэх долоо хоногоос хичээлийг цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо10 минут 4 секундын өмнөО.Цогтгэрэл: Иргэн, ААН-үүдэд татварын өршөөл үзүүлэх төсөл боловсруулж байгаа2 цаг 17 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдана2 цаг 25 минутын өмнөНийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана4 цаг 38 минутын өмнө“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа5 цаг 36 минутын өмнөБаабар: Завсрын сюртүктэй гахай7 цаг 2 минутын өмнөНайруулагч Ж.Сэнгэдоржийн “Сэтгэлийн зураг” уран сайхны кино олон улсын наадмаас шагнал хүртэв7 цаг 18 минутын өмнөТөөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд олжээ7 цаг 46 минутын өмнөТомуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна7 цаг 50 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.24-11.287 цаг 55 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн8 цагийн өмнөСурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүллээ11 сар 23. 21:32“Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо11 сар 22. 18:01Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна11 сар 22. 17:56Ерөнхий сайд Г.Занданшатар ханиад, томуугийн шинжилгээ болон эмчилгээний зардлыг бүрэн даатгалд хамруулах асуудлыг судлан танилцуулахыг үүрэг болгов11 сар 22. 17:48Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ11 сар 21. 12:07Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ11 сар 21. 12:02Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна11 сар 21. 11:52Рио Тинтой компанитай менежментийн төлбөрийг эрс бууруулах, засаглалыг сайжруулах протоколд гарын үсэг зурлаа11 сар 21. 10:08Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ11 сар 21. 9:55Өнөөдөр Монгол бахархлын өдөр11 сар 21. 9:39Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 21. 9:24Нарны аймаг руу орж ирсэн сүүлт одны зургийг үзүүлжээ11 сар 20. 16:54УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой11 сар 20. 16:50Халзан бүрэгтэй ордын талаарх ерөнхий хяналтын сонсголын тайланг хамтарсан хуралдаанаар сонсов11 сар 20. 15:14Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий аймаг "маш их", Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгууд "их" эрсдэлтэй гарсан байна11 сар 20. 15:09Н.Учралыг УИХ-ын даргаар томиллоо11 сар 20. 14:38БНСУ-д визгүй зорчих, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар санал солилцлоо11 сар 20. 13:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.