Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна


11-р сарын 24
16 цаг 45 минут

     Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын 2026 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах талаар Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Шатрын холбооноос өнөөдөр (2025.11.24) хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэв.

Улсын Их Хурлын Тамгын газрын Менежментийн газрын дарга Т.Нармандах, “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээнийг уламжлал ёсоор гурван үе шаттай явуулах тул идэвхтэй оролцож, оюун ухаанаа уралдуулахыг нийт шатар сонирхогчдодоо уриалж байна. Энэ удаагийн тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчны чансаа 1800 хүртэл), шатрын спортын улсын цолгүй, 25 нас хүрсэн шатар сонирхогч оролцох боломжтой. Эхний шатны тэмцээнийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба хамтран 2025 оны 12 дугаар сарын 06, 07-ны өдөр орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж, сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна. Уг тэмцээнээс сум бүр эрэгтэй 2, эмэгтэй 1, дүүрэг бүр эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчин шалгарч, хагас шигшээ шатны тэмцээнд оролцох болно гэсэн юм.

Харин хоёр дахь шат буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнийг 2025 оны 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулж, аймаг бүрээс эрэгтэй 2, эмэгтэй 1, нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчинг шалгаруулна. Тэдгээр тамирчид Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно хэмээн Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт онцоллоо.

Шигшээ тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран 2026 оны 01 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж, улсын аваргуудыг тодруулна. Улсын хэмжээнд зохион байгуулдаг энэхүү тэмцээнд давхардсан тоогоор 6000 гаруй шатар сонирхогч оролцдог. Бүх шатны тэмцээн Олон Улсын шатрын холбооны болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулж, үндэсний рейтинг бодон, чансаа тооцох бөгөөд тэргүүлсэн тамирчдад шатрын спортын “Дэд мастер” цол олгодог онцлогтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Уртасгасан цагаар ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүд55 секундын өмнөЭдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ5 минут 5 секундын өмнөҮндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна9 минут 56 секундын өмнөӨвчлөл буурахгүй бол ирэх долоо хоногоос хичээлийг цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо13 минут 51 секундын өмнөО.Цогтгэрэл: Иргэн, ААН-үүдэд татварын өршөөл үзүүлэх төсөл боловсруулж байгаа2 цаг 21 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдана2 цаг 29 минутын өмнөНийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана4 цаг 41 минутын өмнө“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа5 цаг 39 минутын өмнөБаабар: Завсрын сюртүктэй гахай7 цаг 6 минутын өмнөНайруулагч Ж.Сэнгэдоржийн “Сэтгэлийн зураг” уран сайхны кино олон улсын наадмаас шагнал хүртэв7 цаг 21 минутын өмнөТөөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд олжээ7 цаг 49 минутын өмнөТомуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна7 цаг 54 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.24-11.287 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн8 цаг 4 минутын өмнөСурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүллээ11 сар 23. 21:32“Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо11 сар 22. 18:01Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна11 сар 22. 17:56Ерөнхий сайд Г.Занданшатар ханиад, томуугийн шинжилгээ болон эмчилгээний зардлыг бүрэн даатгалд хамруулах асуудлыг судлан танилцуулахыг үүрэг болгов11 сар 22. 17:48Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ11 сар 21. 12:07Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ11 сар 21. 12:02Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна11 сар 21. 11:52Рио Тинтой компанитай менежментийн төлбөрийг эрс бууруулах, засаглалыг сайжруулах протоколд гарын үсэг зурлаа11 сар 21. 10:08Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ11 сар 21. 9:55Өнөөдөр Монгол бахархлын өдөр11 сар 21. 9:39Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 21. 9:24Нарны аймаг руу орж ирсэн сүүлт одны зургийг үзүүлжээ11 сар 20. 16:54УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой11 сар 20. 16:50Халзан бүрэгтэй ордын талаарх ерөнхий хяналтын сонсголын тайланг хамтарсан хуралдаанаар сонсов11 сар 20. 15:14Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий аймаг "маш их", Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгууд "их" эрсдэлтэй гарсан байна11 сар 20. 15:09Н.Учралыг УИХ-ын даргаар томиллоо11 сар 20. 14:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.