Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгохоор боллоо


11-р сарын 24
19 цаг 05 минут

      Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно

"Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-д нэмэлт оруулж, нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх бүхий төрийн албан хаагч нас барсан тохиолдолд хууль ёсны өвлөгчид тусламжийг олгохоор боллоо. 

“Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д зааснаар төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуулиар төрийн албанаас чөлөөлөгдсөн бол нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор зохицуулсан.  

Төрийн албан хаагч дээрх хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн боловч нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадаагүй нас барсан тохиолдолд тусламжийг түүний ар гэрт олгох асуудал зохицуулалтгүй байжээ.

Төрийн албан хаагч нас барсан бол түүнд олгох байсан нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний хууль ёсны өвлөгч Иргэний хуульд зааснаар өвлөх эрхтэй байна. Иймд хуульд заасан шаардлага, хугацааг бүрэн хангаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нас барсан бол түүний хууль ёсны өвлөгчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох зохицуулалтыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. 

Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт болно

Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт Япон Улсын Токио хотноо энэ сарын 24-28-нд болно. Уулзалтад оролцох Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталлаа. Уулзалтад хоёр талын төрийн байгууллага, MYXAYT, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO), Япон, Монголын Эдийн засгийн хороо, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно.

Уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, зорилт, төрийн бодлого, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тогтвортой болгоход чиглэсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн талаар мэдээлэл өгч, тэргүүлэх салбарын бүтээн байгуулалтын томоохон төслүүд дэх хөрөнгө оруулалтын боломжууд, санхүүгийн орчны шинэчлэлийн хамтын ажиллагааны чиглэлд сайн туршлага, дэвшилтэт технологи нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэнэ. 

Товч мэдээ

·  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Учо хотод зохион байгуулагдсан Олон улсын циркчдийн уралдаанд гуравдугаар байрт шалгарсан "Монгол циркус энтертаймэнт” төвийн уран бүтээлчдэд 34 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно. Шагналыг 2025 оны батлагдсан төсвөөс гаргана. 

·  "Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, ёс суртахуун, хариуцлагын боловсролыг дээшлүүлэх, гэрч, хохирогчийг хамгаалах, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл"-ийг хэлэлцэж, Хүчирхийллийн эсрэгүндэсний хорооны ажлын албанд хүргүүлэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт, "Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх 2026 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө" боловсруулж, батлуулахыг Хүчирхийллийн эсрэг үндэсний хороонд тус тус даалгалаа.

·  Монгол Улсын Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 110 дугаар ангийг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Батлан хамгаалах яамны орлогч сайд бөгөөд Барилгын цэргийг удирдах ерөнхий газрын дарга, хошууч генерал Дамбын Бавуу агсны нэрэмжит, Монгол Улсын Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрынхарьяа Зэвсэгт хүчний 338 дугаар ангийг төр, цэргийн нэрт зүтгэлтэн Монголын Ардын Армийн Улс төрийн газрын орлогч дарга бөгөөд Барилгын цэргийн Улс төрийн хэлтсийн дарга, хошууч генерал Чимэдийн Данзан агсны нэрэмжит болголоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгохоор боллоо17 минут 47 секундын өмнөУртасгасан цагаар ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүд2 цаг 29 минутын өмнөЭдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ2 цаг 33 минутын өмнөҮндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна2 цаг 38 минутын өмнөӨвчлөл буурахгүй бол ирэх долоо хоногоос хичээлийг цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо2 цаг 42 минутын өмнөО.Цогтгэрэл: Иргэн, ААН-үүдэд татварын өршөөл үзүүлэх төсөл боловсруулж байгаа4 цаг 48 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдана4 цаг 57 минутын өмнөНийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана7 цаг 9 минутын өмнө“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа8 цаг 7 минутын өмнөБаабар: Завсрын сюртүктэй гахай9 цаг 34 минутын өмнөНайруулагч Ж.Сэнгэдоржийн “Сэтгэлийн зураг” уран сайхны кино олон улсын наадмаас шагнал хүртэв9 цаг 49 минутын өмнөТөөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд олжээ11 сар 24. 9:06Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна11 сар 24. 9:02УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.24-11.2811 сар 24. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн11 сар 24. 8:52Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүллээ11 сар 23. 21:32“Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо11 сар 22. 18:01Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна11 сар 22. 17:56Ерөнхий сайд Г.Занданшатар ханиад, томуугийн шинжилгээ болон эмчилгээний зардлыг бүрэн даатгалд хамруулах асуудлыг судлан танилцуулахыг үүрэг болгов11 сар 22. 17:48Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ11 сар 21. 12:07Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ11 сар 21. 12:02Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна11 сар 21. 11:52Рио Тинтой компанитай менежментийн төлбөрийг эрс бууруулах, засаглалыг сайжруулах протоколд гарын үсэг зурлаа11 сар 21. 10:08Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ11 сар 21. 9:55Өнөөдөр Монгол бахархлын өдөр11 сар 21. 9:39Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 21. 9:24Нарны аймаг руу орж ирсэн сүүлт одны зургийг үзүүлжээ11 сар 20. 16:54УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой11 сар 20. 16:50Халзан бүрэгтэй ордын талаарх ерөнхий хяналтын сонсголын тайланг хамтарсан хуралдаанаар сонсов11 сар 20. 15:14Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий аймаг "маш их", Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгууд "их" эрсдэлтэй гарсан байна11 сар 20. 15:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.