Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод Оролцогч талуудын Ерөнхий Ассамблейн 25 дугаар чуулганы үеэр буюу 2025 оны 11 дүгээр сарын 24-нд Парис хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүний сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, тус хороонд 2025-2029 онд ажиллах гишүүнээр амжилттай сонгогдлоо.Тус сонгуульд нээлттэй 5 суудлын төлөө 12 улс өрсөлдсөн бөгөөд манай улс 161 улсаас 97 улсын дэмжлэг авч, Армени, Бангладеш, Чех, Польш Улстай хамт тус хорооны гишүүнээр ажиллахаар болов.
Дэлхийн байгалийн болон соёлын өвийг бүртгэх, өвийн обьектуудын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, шаардлагатай хөтөлбөр, төслийн санхүүжилтийг шийдвэрлэдэг тус хороонд анх удаагаа гишүүнээр сонгогдсон бөгөөд олон талт идэвхтэй дипломат ажиллагааны үр дүнд олон улсын хамтын нийгэмлэгт Монгол Улсын байр суурийг бэхжүүлсэн түүхэн үйл явдал юм.
Манай улс дээрх конвенцод 1990 онд нэгдэн орсон бөгөөд соёлын ангиллаар Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун ба түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Буган хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор, байгалийн ангиллаар Увс нуурын ай сав газар, Дагуурын тал (ландшафт)-ыг бүртгүүлсэн ба энэ нь тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёл, байгалийн үнэт өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, археологийн судалгааг нэмэгдүүлэх зэрэгт хувь нэмрээ оруулж байна.
Facebook
Twitter
Youtube


Баабар: Завсрын сюртүктэй гахай
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ
Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал: Улс тунхагласан өдөр бол таныг хамгаалах хуулийг баталсан өдөр юм шүү дээ
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.24-11.28
О.Цогтгэрэл: Иргэн, ААН-үүдэд татварын өршөөл үзүүлэх төсөл боловсруулж байгаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улс тунхагласны өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.gif)

Сэтгэгдэл бичих