Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг "Шинэ Улаангом зах" шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.11.25/ 09:23 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 56 алба хаагч, 8 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Алба хаагчдыг очиход 42х64 метрийн хэмжээтэй 2 давхар сендвичен худалдааны төвийн II давхарт гал түймэр гарсан байсан бөгөөд унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна.
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа гал түймрийн дуудлага нэмэгдэж байна.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг стандартын шаардлага хангасан материалаар барилга байгууламжийг барих, цахилгаан угсралтыг мэргэжлийн хүнээр хийлгэж, холбогдох байгууллагуудын өгч байгаа заавар, зөвлөмжийн дагуу галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.



Facebook
Twitter
Youtube


Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүллээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд олжээ
Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Сэтгэлийн зураг” уран сайхны кино олон улсын наадмаас шагнал хүртэв
Уртасгасан цагаар ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүд
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн.gif)

Сэтгэгдэл бичих