Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ


11-р сарын 25
12 цаг 08 минут

       Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:

  • Монгол үндэстний соёл, сэтгэлгээний үндэс болсон монгол домог зүй, бэлгэдэл зүйн цуврал судалгаагаараа монгол соёлыг тайлан тайлбарлах онол арга зүй, үзэл баримтлал боловсруулж, суурь судалгааны олон арван бүтээл туурвин, Төрийн хар,  цагаан сүлд, Төрийн дууллыг шинэчлэн бүтээхэд идэвх санаачилгатай ажиллаж, олон хуулийн төсөл боловсруулахад мэдлэг чадвараа зориулан хуульт ёс, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Сэндэнжавын Дуламд хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын багш цолоор:

  • Сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэх, сурган дадлагажуулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн эрдэм шинжилгээ, судалгааг өргөжүүлэх, сургуулийн орчин нөхцөлийг чанаржуулах, багшлах боловсон хүчин бэлтгэх, заах арга зүйг боловсронгуй болгоход мэдлэг, боловсролоо дайчлан ажиллаж, эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан Гавьяат багш, АШУҮИС-ийн хүндэт доктор, профессор, Сувилахуйн сургуулийн зөвлөх профессор Товуугийн Батсүх,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • Ноос угаах үйлдвэрийн ахмад ажилтан Жигжидийн Гунгаасүрэн,

Гавьяат хуульч цолоор:

  • Улсын ерөнхий прокурор асан, ахмад хуульч Гомбодоржийн Бахдал,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • “Платинум ланд” ХХК-ийн эдийн засгийн зөвлөх Баасангийн Энхбаатар,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Хишигжавын Цогтбаатар

Хүний гавьяат эмч цолоор:

  • “Мичид асрал” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайхан,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Мэдээллийн “Монцамэ” агентлагийн ахмад ажилтан Дугаржавын Цэрэннадмид,

Гавьяат багш цолоор:

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн захирал асан, ахмад багш Ванчинсүрэнгийн Доржготов,
  • “Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газар”-ын Мэдээлэл технологи, хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Наймалдайн Оюунчимэг,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “Шинэ монгол” сургуулийн химийн багш, зөвлөх багш Будын Өнөржаргал,

Гавьяат жүжигчин цолоор:

  • Улсын хүүхэлдэйн театрын ахмад жүжигчин, туслах найруулагч Осорын Норолхоо,
  • Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн морин хуурч, хөөмийч Нэргүйн Ашид,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Улсын драмын эрдмийн театрын бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч Ганбаатарын Ган-Очир,

Гавьяат тамирчин цолоор:

  • Шайбтай хоккейн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Ширнэнгийн Болдбаатар,

Гавьяат барилгачин цолоор:

  • “Мөнх тэнгэрийн гүрэн” ХХК-ийн зөвлөх инженер Мөнхөөгийн Оригжав,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын дарга Сүрэнжавын Оюунгэрэл

Сүхбаатарын одонгоор:

  • “UBS” телевизийн уран бүтээл эрхэлсэн дэд захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Жигмэддоржийн Баяр,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • “Рокмон” ХХК-ийн захирал Чойндонгийн Эрдэнэбаяр,
  • “Мандал иог” төвийн үүсгэн байгуулагч Орсоогийн Гэрэлтуяа,
  • “Улаанбаатар их дэлгүүр” ХХК-ийн Худалдаа, үйл ажиллагаа хариуцсан захирал Чулуундоржийн Энх-Эрдэнэ,
  • “Тод дэлгэц мед” эхо оношилгоо, эмэгтэйчүүд, хүүхдийн эмнэлгийн захирал Амгалангийн Мөнхбаатар
  • Үндэсний урлагийн их театрын дуучин Дашзэвэгийн Наранхүү

Алтан гадас одонгоор:

  • “Морьтон үндэсний адууны төв” ХХК-ийн захирал Адъяагийн Наранбаатар,
  • “Чандмань цирк” ТББ-ын захирал, багш, дасгалжуулагч Цэндтогоочийн Доржбат,
  • УИХ-ын Тамгын газрын Зөвлөх үйлчилгээний хэлтсийн зөвлөх Пүрэвдоржийн Хулан,
  • “Тээвэр хөгжлийн банк”-ны салбарын захирал Самдангийн Алтанцэцэг,
  • “Аэрмаркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Борхүүгийн Ариунчимэг,

Цэргийн гавьяаны одонгоор:

  • Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Батхөгжихийн Бат-Эрдэнэ,

 Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер Доржцэмбийн Отгонцэцэг,
  • “Туулын гүүр далай” ХХК-ийн захирал Эрдэнэдалайн Баярбат,
  • МУБИС-ийн Хөгжмийн боловсролын тэнхимийн багш, “Морин хуур хөгжмийн багш нарын холбоо”-ны тэргүүн Бадралын Өсөхбаяр нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ1 цаг 10 минутын өмнөУИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томилно2 цаг 21 минутын өмнөГал түймрийг унтраахаар ажиллаж байна2 цаг 31 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Улс тунхагласны өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна3 цаг 3 минутын өмнөД.Цолмон: Энэ жил томуугийн дэгдэлт эрт эхэлж байна. Хүүхдэдээ шингэн сайн уулгаж, асаргаагаа маш сайн хийх хэрэгтэй3 цаг 10 минутын өмнөХууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал: Улс тунхагласан өдөр бол таныг хамгаалах хуулийг баталсан өдөр юм шүү дээ3 цаг 19 минутын өмнөМонгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025-2029 оны гишүүнээр сонгогдлоо4 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн4 цаг 14 минутын өмнөТөрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгохоор боллоо11 сар 24. 19:05Уртасгасан цагаар ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүд11 сар 24. 16:54Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ11 сар 24. 16:50Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна11 сар 24. 16:45Өвчлөл буурахгүй бол ирэх долоо хоногоос хичээлийг цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо11 сар 24. 16:41О.Цогтгэрэл: Иргэн, ААН-үүдэд татварын өршөөл үзүүлэх төсөл боловсруулж байгаа11 сар 24. 14:35Засгийн газар ээлжит бусаар хуралдана11 сар 24. 14:27Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана11 сар 24. 12:14“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа11 сар 24. 11:16Баабар: Завсрын сюртүктэй гахай11 сар 24. 9:49Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Сэтгэлийн зураг” уран сайхны кино олон улсын наадмаас шагнал хүртэв11 сар 24. 9:34Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд олжээ11 сар 24. 9:06Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна11 сар 24. 9:02УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.24-11.2811 сар 24. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн11 сар 24. 8:52Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүллээ11 сар 23. 21:32“Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо11 сар 22. 18:01Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна11 сар 22. 17:56Ерөнхий сайд Г.Занданшатар ханиад, томуугийн шинжилгээ болон эмчилгээний зардлыг бүрэн даатгалд хамруулах асуудлыг судлан танилцуулахыг үүрэг болгов11 сар 22. 17:48Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ11 сар 21. 12:07Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ11 сар 21. 12:02Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна11 сар 21. 11:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.