Д.Трамп Хятадад ирэх дөрөвдүгээр сард айлчилна


11-р сарын 25
14 цаг 14 минут

     ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /BBC/. Ирэх дөрөвдүгээр сард Бээжинд айлчлахаар тохиролцож, БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг ирэх оны сүүлчээр төрийн айлчлал хийхийг урьсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Ши Жиньпинтэй утсаар ярьсныхаа дараа тэрбээр ийнхүү хэлсэн байна. 

Сар орчмын өмнө Өмнөд Солонгост уулзсан Д.Трамп, Ши Жиньпин нар худалдаа, Украины дайн, фентанил, Тайваньтай холбоотой зэрэг олон асуудлыг хэлэлцсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч болон Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.

“Хятадтай тогтоосон харилцаа маань маш бат бөх юм!” гэж Д.Трамп “Truth Social” нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.

Хоёр улс “тэгш байдал, харилцан бие биеэ хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан харилцааны эрчмээ хадгалж, зөв ​​чиглэлд урагшлах ёстой” гэж Хятадын төрийн мэдлийн агентлаг мэдээлжээ.

Удирдагчид энэ оны 10 дугаар сард Өмнөд Солонгосын Бусан хотод уулзаж, түүний дараа татварын талаар тохиролцоонд хүрсэн юм. Улмаар Америкийн тал фентанилтай холбоотойгоор тогтоосон татварын хэмжээг 20 хувиас хоёр дахин бууруулахаар шийдвэрлэсэн билээ. Хятадын бараа бүтээгдэхүүний тариф хэвээр байгаа бөгөөд дунджаар 50 хувиас доогуур байна.

“Түүнээс хойш Хятад, АНУ-ын харилцаа ерөнхийдөө тогтвортой болж, эерэг чиглэлээ хадгалсаар байгаа бөгөөд үүнийг хоёр улс төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг сайшааж байна” гэж Хятадын мэдэгдэлд дурджээ.

Хожим нь АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд 100 хувийн нэмэлт татвар ногдуулна гэж мэдэгдээд байснаа буцаан татсан бол Хятадын тал газрын ховор элементийн экспортод хязгаарлалт тавих төлөвлөгөөгөө хойшлуулсан юм.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левиттийн мэдээлснээр, Ши Жиньпинтэй даваа гарагт хийсэн хэлэлцээ нэг орчим цаг үргэлжилсэн бөгөөд голчлон худалдааны асуудлыг хөндсөн байна. “Бид Хятадын талын шийдвэрт сэтгэл хангалуун байгаа, тэд ч мөн сэтгэл хангалуун байна” гэж тэрбээр хэлжээ.

Ши Жиньпин, Д.Трамп нар худалдааны асуудлаас гадна Украин, Тайванийн асуудлыг хөнджээ. Ши Жиньпин Д.Трампад хандан хэлэхдээ, Тайванийг “Хятадад эргүүлэн нэгтгэх” нь дайны дараах олон улсын дэг журмын салшгүй нэг хэсэг гэсэн байна.  

БНХАУ нь Тайванийн бүрэн эрхт байдлын талаарх “стратегийн тодорхойгүй байдал”-ын улмаас АНУ-ын холбоотон Японтой дипломат маргаан үүсгээд байгаа юм. Энэ сарын эхээр Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ мэдэгдэхдээ, Тайваньд хийсэн Хятадын аливаа халдлага нь Японыг цэргийн хариу арга хэмжээ авахад хүргэж болзошгүй гэсэн юм.

Гэсэн хэдий ч Д.Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан талаараа “Truth Social” сүлжээнд нийтлэхдээ Тайванийн талаар дурдаагүй байна. Японд суугаа АНУ-ын Элчин сайд Жорж Гласс өмнө нь Америкийн тал Токиог дэмжиж байгаа хэмээн мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Трамп Хятадад ирэх дөрөвдүгээр сард айлчилна1 цаг 43 минутын өмнөСтратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ1 цаг 48 минутын өмнөАрдын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ3 цаг 48 минутын өмнөУИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томилно4 цаг 59 минутын өмнөГал түймрийг унтраахаар ажиллаж байна5 цаг 10 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Улс тунхагласны өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна5 цаг 41 минутын өмнөД.Цолмон: Энэ жил томуугийн дэгдэлт эрт эхэлж байна. Хүүхдэдээ шингэн сайн уулгаж, асаргаагаа маш сайн хийх хэрэгтэй5 цаг 49 минутын өмнөХууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал: Улс тунхагласан өдөр бол таныг хамгаалах хуулийг баталсан өдөр юм шүү дээ5 цаг 57 минутын өмнөМонгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025-2029 оны гишүүнээр сонгогдлоо6 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн6 цаг 52 минутын өмнөТөрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгохоор боллоо11 сар 24. 19:05Уртасгасан цагаар ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүд11 сар 24. 16:54Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ11 сар 24. 16:50Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна11 сар 24. 16:45Өвчлөл буурахгүй бол ирэх долоо хоногоос хичээлийг цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо11 сар 24. 16:41О.Цогтгэрэл: Иргэн, ААН-үүдэд татварын өршөөл үзүүлэх төсөл боловсруулж байгаа11 сар 24. 14:35Засгийн газар ээлжит бусаар хуралдана11 сар 24. 14:27Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана11 сар 24. 12:14“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа11 сар 24. 11:16Баабар: Завсрын сюртүктэй гахай11 сар 24. 9:49Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Сэтгэлийн зураг” уран сайхны кино олон улсын наадмаас шагнал хүртэв11 сар 24. 9:34Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд олжээ11 сар 24. 9:06Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна11 сар 24. 9:02УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.24-11.2811 сар 24. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн11 сар 24. 8:52Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүллээ11 сар 23. 21:32“Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо11 сар 22. 18:01Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна11 сар 22. 17:56Ерөнхий сайд Г.Занданшатар ханиад, томуугийн шинжилгээ болон эмчилгээний зардлыг бүрэн даатгалд хамруулах асуудлыг судлан танилцуулахыг үүрэг болгов11 сар 22. 17:48Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ11 сар 21. 12:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.