Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв


11-р сарын 26
10 цаг 05 минут

       Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрх чөлөөт Монгол Улсын иргэн Та бүхэндээ Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхт өдрийн баярын мэндийг  Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Өнөөдрөөс 101 жилийн өмнө 1924 оны арван нэгдүгээр сарын 26-нд Улсын анхдугаар Их Хурлын төлөөлөгчид анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан нь үндэсний ой санамжид үүрд тод дурсагдах түүхэн гавьяат үйл хэрэг билээ.

Эртний түүхт, Их Монголын гал голомтыг бадраасан бидний өвөг дээдэс түүхэн цаг үе, нийгмийн хөгжлийн чиг баримжаандаа нийцүүлэн 1924, 1940, 1960 оны Үндсэн хуульдаа засаглалын хэлбэр, агуулгыг баяжуулан тусгаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг үе дамжин, дархлан бэхжүүлж ирснийг бид хэрхэвч мартах учиргүй.

1990 оны цагаан морин жил Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилал, эрх чөлөөт нийгмийг сонгож, дэлхийн жишигт нийцсэн төрийн удирдлагын хэлбэртэй болох түүхэн замыг нээсэн. 1992 онд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуулийн нэгдүгээр зүйл “Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн” гэж эхэлдгийг Та бид мэднэ.

“Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, өөрсдийн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэх” үндсэн эрх, үндсэн зарчим, нийгмийн гэрээ болсон шинэ Үндсэн хуульдаа тунхаглан заасан билээ.

Бүгд найрамдах засаглалын мөн чанар нь ард түмэн өөрсдийн сонгож байгуулсан төлөөллийн байгууллага-парламентаараа уламжлан, төрийн гадаад, дотоод бодлогын үндсийг тодорхойлох, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх Засгийн газрыг байгуулах, засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэгч бусад байгууллагуудын харилцан уялдаа хамаарал, үүрэг, хариуцлага, хяналт тэнцлийг хангахад оршдог. Нөгөө талаас  ард түмний элч төлөөлөгчид болсон парламент өөрийг нь сонгож байгуулсан иргэд, ард түмнийхээ эрх, эрх чөлөө, хүсэл мөрөөдлийг илэрхийлэн хамгаалах, сайн сайхан амьдралын үндсийг бүрдүүлэх явдал билээ. 

Аливаа түүхэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн утга учир нь зөвхөн амрах, баярлах бус өчигдөр ба өнөөдрийн огтлолцол дээр алдаа оноогоо дүгнэж, тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харж, шинэ түүхээ бүтээхэд оршдог. 

Монгол Улсын Их Хурлын даргын албанд томилогдсон миний бие парламентыг 

Нэгдүгээрт, Олон ургальч үзэл, мэргэжлийн мэтгэлцээний чөлөөт индэр, өргөн талбар байлгах

Хоёрдугаарт, Шинжилгээ судалгаа, шинжлэх ухаан, их өгөгдөл, эрдэмтэн судлаачид, иргэдийн өргөн оролцоо үндэслэн тулгуурласан цаг үе, хэрэгцээ шаардлагад яв цав нийцсэн хууль, тогтоомж хэлэлцэн батлах

Гуравдугаарт, Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх

Дөрөвдүгээрт, Олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн болгон төлөвшүүлэх

Эдгээр үндсэн дөрвөн зорилтыг тавин ажиллаж, парламентын дархлаагаа бэхжүүлэхийн төлөөх зүтгэх болно.

Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, Монгол Улсын иргэний эдийн засгийн эрх чөлөөг дархлан бататгахын төлөө хийх ажил, шийдэх асуудал их байна. Төрийн дээд эрх гагцхүү ард түмний гарт байдаг Бүгд найрамдах засаглалын мөн чанар, жинхэнэ утга учрыг ямагт санаж, Монгол Улсын иргэний улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр бататгах нь энэ удаагийн парламентын үндсэн зорилго байх болно.

Улсын Их Хурлын баталсан хийдэл давхардалтай, хоорондоо зөрчилдсөн, цаг үеэсээ хоцорсон, нийгмийн харилцааг зохицуулах чадваргүй, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг хааж боосон, хавчиж хязгаарласан хуулиудыг иж бүрнээр нь өөрчилнө. Тухайлбал, тэтгэврийн зээлийн хугацаа 24 сар байгааг 36 сар болгох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг аймаг, орон нутагт нь түлхүү үлдээн, санхүүгийн хувьд бие даах боломжийг нээх, данхар, том төрийг ухаалаг, цомхон төр болгох, төрийн өмчит компаниудыг татан буулгах, нээлттэй болгох, төрийн эдийн засаг дахь хэт оролцоог хумих, хувийн хэвшил, хөрөнгө оруулалт, өмчлөх эрх чөлөөг хуульчлан баталгаажуулах зэрэг хөгжил дэвшил, шударга ёс, нийгмийн хэрэгцээ шаардлагыг харгалзсан эрх зүйн иж бүрэн багц өөрчлөлтийг өрнүүлэх болно.

Парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж, Засгийн газрын бодлого, 4 жилийн үйл ажиллагааны биелэлтэнд хяналт тавьж, гүйцэтгэлийн хариуцлага нэхэж шаардаж ажиллах болно.

Эрх чөлөөт, тусгаар Монгол Улсын иргэд ээ,

Та бүхэнд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийн мэндийг дахин хүргэе.

Мөнх тэнгэрийн Монгол орон мандан бадрах болтугай!

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

НЯМ-ОСОРЫН УЧРАЛ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв18 минут 35 секундын өмнөГ.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана11 сар 25. 16:36Д.Трамп Хятадад ирэх дөрөвдүгээр сард айлчилна11 сар 25. 14:14Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ11 сар 25. 14:08Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ11 сар 25. 12:08УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томилно11 сар 25. 10:57Гал түймрийг унтраахаар ажиллаж байна11 сар 25. 10:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улс тунхагласны өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна11 сар 25. 10:15Д.Цолмон: Энэ жил томуугийн дэгдэлт эрт эхэлж байна. Хүүхдэдээ шингэн сайн уулгаж, асаргаагаа маш сайн хийх хэрэгтэй11 сар 25. 10:08Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал: Улс тунхагласан өдөр бол таныг хамгаалах хуулийг баталсан өдөр юм шүү дээ11 сар 25. 9:59Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025-2029 оны гишүүнээр сонгогдлоо11 сар 25. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 25. 9:04Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгохоор боллоо11 сар 24. 19:05Уртасгасан цагаар ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүд11 сар 24. 16:54Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ11 сар 24. 16:50Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна11 сар 24. 16:45Өвчлөл буурахгүй бол ирэх долоо хоногоос хичээлийг цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо11 сар 24. 16:41О.Цогтгэрэл: Иргэн, ААН-үүдэд татварын өршөөл үзүүлэх төсөл боловсруулж байгаа11 сар 24. 14:35Засгийн газар ээлжит бусаар хуралдана11 сар 24. 14:27Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана11 сар 24. 12:14“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа11 сар 24. 11:16Баабар: Завсрын сюртүктэй гахай11 сар 24. 9:49Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Сэтгэлийн зураг” уран сайхны кино олон улсын наадмаас шагнал хүртэв11 сар 24. 9:34Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд олжээ11 сар 24. 9:06Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна11 сар 24. 9:02УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.24-11.2811 сар 24. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн11 сар 24. 8:52Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүллээ11 сар 23. 21:32“Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо11 сар 22. 18:01Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна11 сар 22. 17:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.