“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ


11-р сарын 26
13 цаг 31 минут

      Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:

  • Шинжлэх ухаан, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж, олон арван нэг сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл, олон зуун өгүүлэл, заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулж, биологийн салбарын мэргэжилтэй хүний нөөц бэлтгэх, Монгол орны загасны аймаг, ус нуурын биологийн олон янз байдал, загас, амьтан, ургамлыг нөхөн үржүүлэх шинжлэх ухааны аргачлал боловсруулан, загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг үндэслэн байгуулж, боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор, академич Аюурын Дулмаад цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Аюурын Дулмаа нь Хөвсгөл, Дархадын хотгорын Цагаан нуур, Төгрөг, Хармай, Тарган, Монгол Алтайн Толбо, Хонгор-Өлөнгийн нуур, хангайн Улаагчины хар, Найман нуур, Бага, Жаахан нуур, Дорнод тал хээрийн Хөх, Сүхбаатар аймгийн Ганга, Дагшин, Зэгст зэрэг найман аймгийн 25 нууранд загас нутагшуулан үржүүлсэн. Ингэснээр жилд 50-340 тн загас барих нөөцийг улсдаа бий болгосон  юм.

Ардын жүжигчин цолоор:

  • Соёл, урлагийг хөгжүүлж, ард олны сэтгэлд хоногшсон олон арван дуу, гоцлол цөөхүүл, найрал хөгжмийн уран бүтээл туурвин, нийтийн дууг хөгжүүлж, хөгжмийн онол, зохирол, үндэсний хөгжмийн найруулгын мэдлэг олгох, нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд идэвх зүтгэл гарган, олон зуун мэргэжилтэн бэлтгэсэн МУБИС-ийн ахмад багш, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Дашдаваагийн Баттөмөр,

Ардын уран зохиолч цолоор:

  • Уран зохиолыг сурталчлах, эх хэл, өв соёлоо хамгаалах, чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхэд эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулан, сэтгүүл зүйн салбарын олон зуун мэргэжилтэн бэлтгэж, сурган дадлагажуулсан, яруу найраг, утга зохиолын олон арван бүтээл туурвиж соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг”-ийн Удирдах Зөвлөлийн дарга, Хэл шинжлэлийн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Үржингийн Хүрэлбаатар,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • Сонгуулийн ерөнхий хорооны ахмад ажилтан Өөдөөгийн Цэрэндорж,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал, академич, Шинжлэх ухааны доктор, профессор Халтарын Энхжаргал,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн ахмад ажилтан Дадалын Энхтуяа,
  • Хилийн цэргийн-Соёл, үйлчилгээний төвийн ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Чулуунбатын Алтангэрэл,

Гавьяат жүжигчин цолоор:

  • Улсын драмын эрдмийн театрын ахмад жүжигчин Батхүүгийн Даваасүрэн,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Улсын филармонийн ерөнхий удирдаач Дашцэрэнгийн Нямдаш,

Гавьяат багш цолоор:

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн зөвлөх багш Дамдинсүрэнгийн Нэргүй,
  • МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн сургалт, арга зүйн төвийн эрхлэгч, доктор, профессор Жамсрандоржийн Батдэлгэр,
  • “Жет” олон улсын сургуулийн ерөнхий захирал Цэрэндоржийн Чинзориг,

Хүний гавьяат эмч цолоор:

  • Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, хүний их эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Уртнасангийн Цэвэгмид,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • “Хужирт рашаан сувилал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Гунгаажавын Энхжаргал,

Гавьяат барилгачин цолоор:

  • “Харшийн цуурхай” ХХК-ийн захирал Өлзийхутагийн Цэенпил,

Худалдааны гавьяат ажилтан цолоор:

  • “Эко Могул” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лхагвын Уранцэцэг,

Гавьяат нисгэгч цолоор:

  • “МИАТ” ТӨХК-ийн Боинг 787-9 агаарын хөлгийн дарга, нисгэгч багш Бямбасүрэнгийн Амарсанаа,

Сүхбаатарын одонгоор:

  • Улсын прокурорын ерөнхий газрын ахмад прокурор Мүүзээгийн Одонхүү,

Цэргийн гавьяаны одонгоор:

  • “Монголын аюулгүй байдал, хамгаалалтын нэгдсэн холбоо”-ны тэргүүн ерөнхийлөгч, цагдаагийн бэлтгэл хурандаа Сандагийн Энхсайхан,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга Сэрээготовын Эрдэнэчимэг,
  • ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн математикийн тэнхимийн багш, дэд профессор Буджавын Ууганбаяр,
  • СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Үндэсний урлагийн тэнхимийн багш, уран сайхны удирдагч Намдагийн Түвшинжаргал,

Алтан гадас одонгоор:

  • Монгол Улсын консерваторын Морин хуурын тэнхимийн багш, “Морин хуур хөгжмийн багш нарын холбоо”-ны гишүүн Муухайн Ганболд,
  • “Увс хүнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лхагвасүрэнгийн Нямгэрэл,
  • “Монголын иогчдын холбоо”-ны тэргүүн Баатарцогтын Туул,
  • “Ийгл бродкастинг” ХХК-ийн тоймч, ерөнхий продюсер Санжаасүрэнгийн Эрдэнэбаяр,
  • “Их мөнгөн” ХХК-ийн тогооч Банзрагчийн Сувдаа,
  • Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Түмэнгийн Энэрэл,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Доржсүрэнгийн Батсүрэн,
  • Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын Хяналт шалгалтын улсын байцаагч Туваандамбийн Цэрмаа,
  • “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК-ийн монтёр Балдандагвын Очхүү,

Цэргийн хүндэт медалиар:

  • Тусгай хүчний цэргийн командлалын Хүний нөөцийн хэлтсийн сургагч ахлагч Бямбажавын Алтантив нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Мөн Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ5 минут 18 секундын өмнөТөрийн далбааг төв талбайд мандуулах ёслол боллоо2 цаг 13 минутын өмнөАнхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв3 цаг 31 минутын өмнөГ.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана11 сар 25. 16:36Д.Трамп Хятадад ирэх дөрөвдүгээр сард айлчилна11 сар 25. 14:14Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ11 сар 25. 14:08Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ11 сар 25. 12:08УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томилно11 сар 25. 10:57Гал түймрийг унтраахаар ажиллаж байна11 сар 25. 10:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улс тунхагласны өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна11 сар 25. 10:15Д.Цолмон: Энэ жил томуугийн дэгдэлт эрт эхэлж байна. Хүүхдэдээ шингэн сайн уулгаж, асаргаагаа маш сайн хийх хэрэгтэй11 сар 25. 10:08Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал: Улс тунхагласан өдөр бол таныг хамгаалах хуулийг баталсан өдөр юм шүү дээ11 сар 25. 9:59Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025-2029 оны гишүүнээр сонгогдлоо11 сар 25. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 25. 9:04Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгохоор боллоо11 сар 24. 19:05Уртасгасан цагаар ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүд11 сар 24. 16:54Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ11 сар 24. 16:50Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна11 сар 24. 16:45Өвчлөл буурахгүй бол ирэх долоо хоногоос хичээлийг цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо11 сар 24. 16:41О.Цогтгэрэл: Иргэн, ААН-үүдэд татварын өршөөл үзүүлэх төсөл боловсруулж байгаа11 сар 24. 14:35Засгийн газар ээлжит бусаар хуралдана11 сар 24. 14:27Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана11 сар 24. 12:14“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа11 сар 24. 11:16Баабар: Завсрын сюртүктэй гахай11 сар 24. 9:49Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Сэтгэлийн зураг” уран сайхны кино олон улсын наадмаас шагнал хүртэв11 сар 24. 9:34Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд олжээ11 сар 24. 9:06Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна11 сар 24. 9:02УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.24-11.2811 сар 24. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн11 сар 24. 8:52Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүллээ11 сар 23. 21:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.