Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагч тодруулах “Болор цом-2025” наадам өчигдөр боллоо.
Тус наадамд үе үеийн яруу найрагчид өөрсдийн шинэ бүтээлийг сойж өрсөлддөг. Түрүүлсэн найрагч тухайн жилийн “Болор цом”-ын эзэн болдог уламжлалтай. “Болор цом” 43 дэх яруу найргийн наадмын тэргүүн байрын эзнээр Монголын Радиогийн редактор, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Н.Минжинсайхан "Үг" хэмээх шүлгээрээ хүртэв.
Ташрамд дурдахад, анхны “Болор цом”-ыг Д.Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд хэлэх үг” шүлгээрээ 50 насандаа хүртжээ. Харин яруу найрагч Д.Цоодол, Б.Лхагвасүрэн нар гурван удаа түрүүлж байжээ. Мөн “Болор цом”-ын эзэд дундаас залуудаа түрүүлсэн нь Б.Ичинхорлоо яруу найрагч юм.
Facebook
Twitter
Youtube


УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ

Сэтгэгдэл бичих