Урлаг, спортын уралдаан тэмцээнийг нэгдүгээр сарын 26 хүртэл зогсооно


11-р сарын 27
10 цаг 30 минут

      БОЛОВСРОЛЫН САЙДЫН 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН 05 ДУГААР АЛБАН ДААЛГАВАР

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн харуулдан тандалтын 2025 оны 46 дахь долоо хоногийн мэдээгээр улирлын томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд “Алаг цоог дэгдэлтийн” түвшинд байгаа хэдий ч томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 81.3 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаас бүх түвшинд халдвар хамгааллын дэглэм сахих талаар өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчинд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлан хичээл, сургалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор ДААЛГАХ нь:

Халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хүрээнд:

1.1.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/140 дүгээр тушаалаар баталсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний төлөвлөгөө, удирдамж” болон эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг тус тус баримтлан ажиллах;

1.2.Цэцэрлэг, сургууль, дотуур байрны орчинд багш, ажилтан, суралцагч бүр амны хаалт (цэцэрлэгийн хүүхэд амны хаалт хэрэглэхгүй), спиртийн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх;

1.3.Халуурах (биеийн халуун 38 хэм ба түүнээс дээш хэм), ханиалгах, найтаах, хоолой, толгой өвдөх гэх зэрэг шинж тэмдэгтэй суралцагчийг эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигчид хүлээлгэн өгч буцаах;

1.4.Цаг агаарын байдал, гаднах агаарын бохирдлоос шалтгаалан салхивч нээх, анги танхимд агаар сэлгэлт хийх боломжгүй тохиолдолд агаар цэвэршүүлэгч (ХЕПА фильтр) ашиглах замаар дотоод агаарын чанарыг сайжруулах;

1.5.Гар угаах төхөөрөмжийн тоог нэмэгдүүлж, саван, гар халдваргүйжүүлэх уусмалыг хүрэлцээтэй байлгаж, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцтэй байх;

1.6.Халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмж (гарын эрүүл ахуй сахих, хүн хоорондын зай барих, амны хаалт хэрэглэх, зөв ханиалгаж найтаах)-ийг суралцагчдад харагдахуйц газар ил тод байршуулж тэдгээрийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд мөрдүүлэх арга хэмжээ авах, санамж, зөвлөмжийг харааны бэрхшээлтэй суралцагч, багш, ажилтанд зориулан сонсдог хэлбэрт шилжүүлэн мэдээлэх;

1.7.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадаад, дотоод орчинд цэвэрлэгээ, мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэх;

1.8.Цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдийн хоолойг сод, эсхүл давсны уусмалаар өглөө, оройд зайлуулах.

Хичээл, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах хүрээнд:

2.1.Суралцагч хичээл, сургалтын үеэр ханиалгах, халуурах, хоолой өвдөх, амьсгал давчдах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрсэн үед цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн эмчид яаралтай мэдэгдэх;

2.2.Амны хаалт хэрэглэх явцад амьсгал давчдах, амьсгалахад хүндрэл үүсэх, дотор муухайрах, бие тавгүйтэх зэрэг шинж тэмдэг илрэх тохиолдолд хичээл зааж байгаа багшид яаралтай хэлэх талаар анги удирдсан багш суралцагчдаа тогтмол сануулах;

2.3.Хичээл сургалтын явцад хөгжлийн бэрхшээлтэй болон амьсгалын дутмагшилд орж болзошгүй суралцагчийн эрүүл мэндэд анхаарч, зовуурийн шинж тэмдэг илрэх тохиолдолд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн эмчид яаралтай мэдэгдэх;

2.4.Суралцагчдын тухайн өдрийн ирцэд үндэслэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ирээгүй суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчтай холбогдон шалтгааныг тодруулах;

2.5.Хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн шим тэжээллэг, амин дэмээр баялаг бүтээгдэхүүн, халуун ундааг хоолны цэсэд оруулж үйлчлэх;

2.6.Хүүхэд тээвэрлэх автобусны үйлчилгээ үзүүлэхэд халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмж, спиртийн суурьтай гар халдваргүйжүүлэгчийг тээврийн хэрэгсэлд байршуулах, суралцагчдыг амны хаалт хэрэглүүлэх;

2.7.Багш, суралцагчдыг хамарсан урлаг, спортын уралдаан, тэмцээн болон хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд зогсоож, урлагийн танхим, спорт заалыг бусдад ашиглуулахгүй байх;

2.8.Суралцагчдад “Гэр-цэцэрлэг-гэр”, “Гэр-сургууль-гэр” гэсэн чиглэлийг мөрдүүлэх.

Албан даалгаврыг харьяа нутаг дэвсгэрийн өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хүргүүлж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, эрүүл ахуйн зохистой дэглэмийг мөрдөх, амьсгалын замын халдвараас сэргийлэх талаар суралцагчдад мэдээлэл өгч хяналт тавьж ажиллахыг нийт цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт тус тус даалгав.

Энэхүү албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах, тайланг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очирт үүрэг болгосугай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2,520 тонн Аи-92 автобензин буух өртөөд рүү илгээв1 цаг 39 минутын өмнө1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ1 цаг 44 минутын өмнөЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын нээлт3 цаг 2 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ3 цаг 6 минутын өмнөОрхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ3 цаг 10 минутын өмнөСОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ3 цаг 19 минутын өмнөCOP17 “Торгоны замын жингийн цуваа”-гаар эхэллээ3 цаг 56 минутын өмнөCOP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ4 цаг 7 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан4 цаг 14 минутын өмнөCOP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ8 сар 15. 11:22Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо8 сар 15. 11:13АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа8 сар 14. 17:33COP17-ын үеийн зам тээврийн зохицуулалт: Иргэд юу мэдэх хэрэгтэй вэ?8 сар 14. 16:43"Чөлөөлье" үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна8 сар 14. 16:30У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна8 сар 14. 15:23Ерөнхий хяналтын сонсголын баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо8 сар 14. 12:42СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ?8 сар 14. 12:38Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө8 сар 14. 12:33АИ-92 шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр нэмэгджээ8 сар 14. 12:28Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ8 сар 14. 11:13COP17 (КОП17) Үндэсний хорооны Ажлын албанаас бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан мэдээлэл өгч байна8 сар 14. 10:05COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль цэцэрлэгийн жагсаалт8 сар 14. 9:59Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ8 сар 14. 9:55“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?8 сар 14. 9:51Маргаашаас авто машины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно8 сар 14. 9:461000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна8 сар 14. 9:24УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 14. 9:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 14. 9:04Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 сар 13. 14:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.