Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ


11-р сарын 27
13 цаг 07 минут

      Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.11.27) өргөн мэдүүллээ.

Үндэсний баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн ч энэ нь олон улсын допингийн стандарттай нийцэхгүй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр ирээд хүчингүй болох тохиолдол гарч буйг дурдаж, улсын цолыг шинжилгээний хариу ирсний дараа олгодог байхаар хуульчлах шаардлагатайг хуулийн төсөл санаачлагчид тодотгов.

Мөн хурдан морь унадаг хүүхдийн эрх зүйн асуудлыг хөндөж, амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг анхаарах нь зүйтэй гээд, үүнтэй зэрэгцэн унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлж, улс, аймаг, сумын оны шилдэг унаач цол олгодог байхаар хуулийн дээрх хуулийн төсөлд тусгажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд  төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх агентлагуудын орон нутаг дахь байгууллагын захирал, удирдлагуудыг томилох, чөлөөлөх эрхийг хуулиар Засаг даргад олгох асуудлыг тусгасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох” 37 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 26 газар, хэлтсийг тогтоосон байдаг юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Томуу, томуу төст өвчний тархалт “Улсын хэмжээний дэгдэлт” -ийн түвшинд байна1 минут 48 секундын өмнөМонголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна5 минут 26 секундын өмнөЗэс боловсруулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтыг зарлана8 минут 29 секундын өмнөҮндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ1 цаг 13 минутын өмнөИрэх Даваа гарагаас Нийслэлийн зарим сургуулиудын 1-5 дугаар ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ1 цаг 16 минутын өмнөСэрэмжлүүлэг: Сэлэнгэ аймагт хоёр автомашин мөргөлдсөний улмаас нэг хүүхэд амиа алджээ3 цаг 45 минутын өмнөУрлаг, спортын уралдаан тэмцээнийг нэгдүгээр сарын 26 хүртэл зогсооно3 цаг 50 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ирцийн мэдээ4 цаг 2 минутын өмнө“Рио Тинто”-д арбитр дээр буулт хийж Оюу толгойн авлигын сэдвийг үүрд хаах уу4 цаг 6 минутын өмнө“Болор цом”-ын эзнээр яруу найрагч Н.Минжинсайхан тодорлоо4 цаг 54 минутын өмнөБүгд Найрамдах Улсыг тунхагласны ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлээ5 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн5 цаг 15 минутын өмнө16 настнууд "Иргэний андгай" өргөлөө11 сар 26. 14:15“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ11 сар 26. 13:31Төрийн далбааг төв талбайд мандуулах ёслол боллоо11 сар 26. 11:23Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв11 сар 26. 10:05Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана11 сар 25. 16:36Д.Трамп Хятадад ирэх дөрөвдүгээр сард айлчилна11 сар 25. 14:14Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ11 сар 25. 14:08Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ11 сар 25. 12:08УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томилно11 сар 25. 10:57Гал түймрийг унтраахаар ажиллаж байна11 сар 25. 10:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улс тунхагласны өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна11 сар 25. 10:15Д.Цолмон: Энэ жил томуугийн дэгдэлт эрт эхэлж байна. Хүүхдэдээ шингэн сайн уулгаж, асаргаагаа маш сайн хийх хэрэгтэй11 сар 25. 10:08Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал: Улс тунхагласан өдөр бол таныг хамгаалах хуулийг баталсан өдөр юм шүү дээ11 сар 25. 9:59Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025-2029 оны гишүүнээр сонгогдлоо11 сар 25. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 25. 9:04Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгохоор боллоо11 сар 24. 19:05Уртасгасан цагаар ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүд11 сар 24. 16:54Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ11 сар 24. 16:50
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.