Манай улс зэс боловсруулах үйлдвэртэй болох асуудлыг 1980-аад оноос хойш ярьж байгаа.
Монголчуудын бараг хагас зуун жилийн мөрөөдөл болсон энэ төслийг бодит болгох ажлыг Г.Занданшатарын Засгийн газар хийж байна.
Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд;
Зэс боловсруулах үйлдвэрийн дүрмийг шинэчиллээ.
Зэс боловсруулах цогцолбор ХХК-ийн Гүйцэтгэх захиралыг томилж ажилд нь орууллаа.
Үйлдвэрийн ТЭЗҮ-г эцэслэн батлууллаа.
Стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын даалгавар, сонгон шалгаруулалтын журмын төсөл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн оновчтой хувилбарыг боловсруулж ирэх 7 хоногт ЗГ-ын хуралдаанд оруулна.
Зэс боловсруулах үйлдвэр байгуулахад нийт 772 сая ам долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.
Урьдчилсан тооцооллоор үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2 жилийн дотор хийж ашиглалтад оруулах боломжтой.
Зэс хайлуулах үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 1.1 тэрбум ам долларын борлуулалт хийнэ.
Зөвхөн катодын зэсээс гадна стандарт зэс, алтан гулдмай, мөнгөн гулдмай, хүхэр, түүхий никель сульфат гээд нийт 7 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Үйлдвэртэй болох гээд өрд орохгүй, өгөөж хүртэх гээд эрсдэлд унахгүйн тулд анхнаасаа сонгон шалгаруулалтыг НЭЭЛТТЭЙ ИЛ ТОД ЗАРЛАЖ, ОЛОН ӨРСӨЛДӨГЧ ОРОЛЦУУЛЖ байж тэр дундаас олон улсад нэр хүндтэй, туршлагатай, технологи эзэмшигч стратегийн хөрөнгө оруулагчтай хамтрах боломж бүрдэнэ.
Facebook
Twitter
Youtube


Баабар: Завсрын сюртүктэй гахай
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ
Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал: Улс тунхагласан өдөр бол таныг хамгаалах хуулийг баталсан өдөр юм шүү дээ
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.24-11.28
О.Цогтгэрэл: Иргэн, ААН-үүдэд татварын өршөөл үзүүлэх төсөл боловсруулж байгаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улс тунхагласны өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.gif)

Сэтгэгдэл бичих