Томуу, томуу төст өвчний тархалт “Улсын хэмжээний дэгдэлт” -ийн түвшинд байна


11-р сарын 27
14 цаг 17 минут
       Амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдэд 278,998 хүн хандаж тусламж үйлчилгээ авснаас 11.9% (33,269) нь ТТӨ-тэй байж, өмнөх долоо хоногоос 5.2%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3%-иар тус тус их байна. Нийт ТТӨ-ий 64.2% (21,380) нь орон нутагт, 35.8% (11,889) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
ТТӨ-өөр өвчлөгсдийн дотор 82.6%-ийг 15, 39.1%-ийг 5 хүртэлх насныхан эзэлж байгаа ба АЗЦХХ-ын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 85.8%-ийг 15, 63.2%-ийг 5 хүртэлх насныхан эзэлж байна.
Лабораторид суурилсан тандалтаар 206 сорьц цуглуулан шинжлэхэд 64.5 хувьд вирус эерэг тодорхойлогдож, өмнөх 7 хоногоос 9.2 хувиар нэмэгджээ. Үүний дотор A(H3N2) вирус 73.7 хувьд илэрч, өмнөх 7 хоногоос 13.2 хувиар нэмэгдсэн ба амьсгалын замын синцитиаль вирус 12 хувь, 15.3 хувьд бусад төрлийн вирус илэрч байна.
Нийт 6,557 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 42,4% (2,779) нь АЗЦХХ -ын шалтгаантай байна. Эмнэлэгт 2,823 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 85.6% (2,416) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
Орон нутагт нийт 3,393 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 27.9% (n=947) нь ТТӨ-ий шалтгаантай байгаа ба 85.1% (n=806) нь хүүхэд, 14.9% (n=141) нь насанд хүрэгчид байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын нөхцөл байдлын улмаас нэмэлтээр 379 ор дэлгээд байна.
Нийслэлд нийт 3,164 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 57.9% (n=1,832) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай. Үүнээс 87.9% (n=1610) нь хүүхэд, 12.1% (n=222) нь насанд хүрэгчид байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын нөхцөл байдлын улмаас нэмэлт 468 ор дэлгэн ажиллаж байна.
Эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн орны ачаалал нэмэгдэж 847 ор дэлгэн ажиллуулж байна. Эрчимт эмчилгээний тасагт 72 хүүхэд эмчлүүлж байгаагаас 70.8% нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,445 хүн үзүүлснээс 1,904 нь томуу томуу төст өвчний шалтгаантай байна.
Орон нутагт: Нийт 979 хүүхэд хүлээн авах, яаралтай тусламжаар үйлчлүүлсэн байгаагаас 61.7% (n=604) нь АЗЦХХ-ын шалтгаантай байна.
Нийслэлд: Нийт 2,959 хүүхэд хүлээн авах, яаралтай тусламжаар үйлчлүүлсэн байгаагаас 81.1% (n=2,401) нь АЗЦХХ-ын шалтгаантай байна.
Товчлол:
• АЗЦХХ - амьсгалын замын цочмог хүнд халдвар
• ТТӨ -томуу, томуу төст өвчин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сайд Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн, үеэл А.Ганбаатарыг БЗД-ийн АН-ын дарга болгохын тулд МАН-ын гишүүдээ “царцаа” болгосон уу2 цаг 4 минутын өмнөФото сурвалжилга: “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна8 цаг 33 минутын өмнө“Р.Чойном-90 жил” үзэсгэлэнг нээлээ8 цаг 37 минутын өмнөУлаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд нийт 8-9 хэсэгт хуваан засварлана8 цаг 47 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам Улсын Сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа8 цаг 52 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна8 цаг 59 минутын өмнөНийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа3 сар 20. 12:16ЭСЯ: АНУ-ын B1/B2 визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд $10,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай3 сар 20. 12:08Лаг шатаах үйлдвэр төслийн техник, санхүү болон эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна3 сар 20. 9:59УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд даргад бараалхлаа3 сар 20. 9:56Д.Баярхүү: Хуулийн цорын ганц дарангуйлал л тогтоочих!3 сар 20. 9:53Нийслэлийн 141 дүгээр сургуулийн 10Б ангийн сурагчид “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ойн үйл ажиллагаанд оролцлоо3 сар 20. 9:43НЕБ-ын 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил дууслаа3 сар 20. 9:38Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо3 сар 20. 9:31Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 сар 20. 9:27Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа3 сар 20. 9:24УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 20. 8:41Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан3 сар 20. 8:37Ажлын байран дээрээ архидсан дарга нарт Зөрчлийн хэрэг үүсгэж, ажлаас нь чөлөөлжээ3 сар 20. 1:43Н.Учралын аврах хантааз буюу Д.Амарбаясгаланг Л.Оюун-Эрдэнэ, О.Цогтгэрэл нартай ширээний ард суулгах хувилбар3 сар 19. 19:46“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв3 сар 19. 18:16ГХЯ: АНУ-ын тал визийн барьцаа байршуулах хөтөлбөрөөс Монголыг хасахад хамтран ажиллахаа илэрхийллээ3 сар 19. 18:12“Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох талаар санамж бичиг байгууллаа3 сар 19. 15:38Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа3 сар 19. 15:34“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ой боллоо3 сар 19. 15:27Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ3 сар 19. 13:45Засгийн газрын тогтоолын хүрээнд боловсруулсан журмын төсөлд нээлттэй санал авч байна3 сар 19. 11:42Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа3 сар 19. 11:37Монгол иргэд АНУ-ын виз авахдаа 15 мянга ам.доллар хүртэлх барьцаа өгдөг болно3 сар 19. 11:07ЕБС-ийн сурагчдын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна3 сар 19. 10:28
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.