Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Х:10 "Эмээлт-Хурган-5 шар" чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Х:10 "150 дугаар сургууль-Шанд (Хурган)-5 Шар" чиглэл болгон өөрчлөлт оруулав.

Нийслэл Улаанбаатар хотод Толгойтын замыг Ард-Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 1.5 км авто зам нээгдсэнтэй холбоотой Сонгинохайрхан дүүргийн 23, 30 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:38 “Ханын материалын комбинат–Саппоро–3, 4 дүгээр хороолол-Хайлааст” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Ч:38 "Ханын материалын комбинат- Гэмтлийн эмнэлэг-3, 4 дүгээр хороолол-Хайлааст” чиглэл болгон шинэчлэв.
Дээрх хоёр чиглэлийн өөрчлөлтийг 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн мөрдөх юм.
Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Facebook
Twitter
Youtube


Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Хотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ.gif)

Сэтгэгдэл бичих