Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр нар Ерөнхийлөгчид, Х.Тэмүүжин, Ж.Батсуурь нар Бүлгийн даргад өрсөлдөнө


11-р сарын 28
9 цаг 11 минут

     УИХ-аас 1992 онд Үндсэн хуулийг баталж, тэр жилийнхээс хойш УИХ-ын есөн сонгуулийн ард гарсан. Мөн, 1993 оноос хойш Ерөнхийлөгчийн найман сонгуулийг явуулсан байна. 
Энэ хоёр сонгууль циклээрээ эхлээд УИХ-ын сонгууль, дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгууль болдог байсан. Харин Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгуулийн бүрэн эрхийг зургаан жилийн хугацаатай болгосноор анх удаа УИХ-ын 2028 оны сонгуулийн өмнөх жил Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. 

Ерөнхийдөө, УИХ-ын сонгуульд ялсан нам нь Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт гаргах магадлалтай ч манай нөхцөлд сөрөг хүчнээс голдуу сонгогддог талтай. УИХ-ын 1992 оны сонгуулиар тухайн үеийн МАХН 76 суудлын 70-ыг авч үнэмлэхүй ялада байсан. Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуулиар МҮАН, МСДН-ын эвслээс нэр дэвшсэн П.Очирбат ялсан. 

УИХ-ын 1996 оны сонгуулиар МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авч, Ерөнхийлөгчийн 1997 оны сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди ялсан. УИХ-ын 2000 оны сонгуулиар МАХН 72 суудал авч ялаад, дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгуулиар намынх нь Н.Багабанди хоёр дахь удаагаа ялсан. УИХ-ын 2004 оны сонгуульд МАХН 36 суудал авч, Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр ялалт байгуулсан. УИХ-ын 2008 оны сонгуульд МАХН 45 суудал авч, Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулсан. УИХ-ын 2012 оны сонгуульд АН 34 суудлаар ялж, дараа жил нь тус намын нэр дэвшигч Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН 65 суудлаар үнэмлэхүй ялж, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-ын нэр дэвшигч Х.Баттулга ялсан. УИХ-ын 2020 оны сонгуульд МАН 62 суудал авч мөн л үнэмлэхүй ялсан. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар тус намын нэр дэвшигч У.Хүрэлсүх олонхын санал авч ялалт байгуулсан. Түүний бүрэн эрхийн хугацаа 2027 онд дуусгавар болно. Түүний дараа жил УИХ-ын сонгуультай. Тэгвэл, өдгөө “…Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд том намуудаас хэн хэн нэр дэвших вэ” гэдэг таавар улс төрийн хүрээнд газар авч байна. Энэ сонгуулийг сонирхож буй кандидатууд ч бэлтгэлээ базаагаад эхэлсэн тухай яригдаад уналаа. Юутай ч, АН-аас урьд нь яригдаад байсан олон нэр дэвшигчээс одоогоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр нар “…2027 онд үзвэл үзье” гэж шийдэл гаргаад байгаа гэх мэдээлэл байна. Түүнээс гадна, АН-ын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлийн өмнө хашиж байсан, одоо “давхар дээл” болгочихоод байгаа УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалд ойрын үед өөр гишүүн сонгогдохоор болжээ. Саяхан “…МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга болсон учир АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ дахь бүлгийн дарга хэвээрээ үлдэхээр болжээ” гэсэн мэдээлэл тарсан. Харин тус намынхан ярилцаад АН-ын дарга, УИХ дахь бүлгийн дарга хоёрыг нэг хүнд байх нь зохимжгүй гэж үзсэн бололтой. Цаашлаад, УИХ дахь АН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Ж.Батсуурь хоёр нэр дэвшиж өрсөлдөж магадгүй юм байна. Түүнчлэн АН-ын генсекийн албан тушаалд тун удахгүй сэлгээ орж мэдэхээр сонсогдлоо. Уг албан тушаалд нэлээд хэдийнээс нэр нь дуулдсан улс төрийн нэлээд туршлагатай улстөрчийг томилохоор тохирсон байна.  

Эх сурвалж: Б.Очир "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гадаадын иргэдэд олгосон ногоон картыг дахин шалгана2 минут 24 секундын өмнөН.Алтанхуяг, Лу.Гантөмөр нар Ерөнхийлөгчид, Х.Тэмүүжин, Ж.Батсуурь нар Бүлгийн даргад өрсөлдөнө19 минут 48 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн30 минут 3 секундын өмнөМаргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна11 сар 27. 17:12Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив11 сар 27. 17:09Нийтийн тээврийн Х:10, Ч:38 чиглэлд өөрчлөлт орууллаа11 сар 27. 16:58Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ11 сар 27. 16:53Томуу, томуу төст өвчний тархалт “Улсын хэмжээний дэгдэлт” -ийн түвшинд байна11 сар 27. 14:17Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна11 сар 27. 14:14Зэс боловсруулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтыг зарлана11 сар 27. 14:10Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ11 сар 27. 13:07Ирэх Даваа гарагаас Нийслэлийн зарим сургуулиудын 1-5 дугаар ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ11 сар 27. 13:04Сэрэмжлүүлэг: Сэлэнгэ аймагт хоёр автомашин мөргөлдсөний улмаас нэг хүүхэд амиа алджээ11 сар 27. 10:34Урлаг, спортын уралдаан тэмцээнийг нэгдүгээр сарын 26 хүртэл зогсооно11 сар 27. 10:30УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ирцийн мэдээ11 сар 27. 10:18“Рио Тинто”-д арбитр дээр буулт хийж Оюу толгойн авлигын сэдвийг үүрд хаах уу11 сар 27. 10:14“Болор цом”-ын эзнээр яруу найрагч Н.Минжинсайхан тодорлоо11 сар 27. 9:26Бүгд Найрамдах Улсыг тунхагласны ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлээ11 сар 27. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 27. 9:0416 настнууд "Иргэний андгай" өргөлөө11 сар 26. 14:15“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ11 сар 26. 13:31Төрийн далбааг төв талбайд мандуулах ёслол боллоо11 сар 26. 11:23Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв11 сар 26. 10:05Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана11 сар 25. 16:36Д.Трамп Хятадад ирэх дөрөвдүгээр сард айлчилна11 сар 25. 14:14Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ11 сар 25. 14:08Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ11 сар 25. 12:08УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томилно11 сар 25. 10:57Гал түймрийг унтраахаар ажиллаж байна11 сар 25. 10:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улс тунхагласны өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна11 сар 25. 10:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.