Гадаадын иргэдэд олгосон ногоон картыг дахин шалгана


11-р сарын 28
9 цаг 29 минут

       ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /CNN/. Вашингтон хотод Үндэсний гвардын хоёр албан хаагч руу гал нээсэн хэрэг гарсны дараа Дональд Трампын засаг захиргаа цагаачлалын эсрэг хатуу арга хэмжээгээ эрчимжүүлж байна.  Ерөнхийлөгчийн тушаалын дагуу “санаа зовоож буй” 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг дахин шалгахаар шийдвэрлэжээ.

“Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу миний бие санаа зовоож буй улсуудын гадаадын иргэн бүрийн ногоон картыг бүрэн хэмжээнд, нягт нямбай дахин шалгахыг үүрэг болгосон” гэж АНУ-ын Иргэншил, цагаачлалын албаны /USCIS/ тэргүүн Жо Эдлоу пүрэв гарагт X хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

“Санаа зовоож буй” гэх ангилалд багтсан орнуудын талаар тодруулахыг хүссэн CNN-ийн хүсэлтэд USCIS энэ оны зургаадугаар сарын ерөнхийлөгчийн тушаалд багтсан 19 улсыг дурджээ. Эдгээр 19 оронд Афганистан, Мьянмар, Чад, Бүгд Найрамдах Конго Улс, Экваторын Гвиней, Эритрей, Хаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен, Бурунди, Куба, Лаос, Сьерра-Леон, Того, Туркменистан, Венесуэл багтаж байна.

Гал нээсэн хэрэгт сэжиглэгдэж буй этгээд нь Афганистаны иргэн Рахманулла Лаканвал гэгч болохыг өнгөрсөн шөнө тогтоосон тул Д.Трампын засаг захиргаа цагаачлалын эсрэг арга хэмжээгээ чангатгажээ. USCIS-ийг хариуцдаг Дотоодын аюулгүй байдлын яамнаас пүрэв гарагт мэдэгдэхдээ, АНУ-ын засаг захиргаа Ерөнхийлөгч асан Жо Байдены үед зөвшөөрөл олгосон бүх орогнолын хүсэлтийг хянаж байгаа гэжээ.

Өмнө нь АНУ-ын Засгийн газар, түүний дотор Тагнуулын төв газартай хамтран ажиллаж байсан Р.Лаканвал Афганистанд Америкийн талд тусалсныхаа дараа 2021 онд Ж.Байдены “Холбоотнуудыг угтан авах ажиллагаа”-ны хүрээнд тус улсад ирсэн байна. Тэрбээр 2024 онд орогнол хүссэн бөгөөд Д.Трампын засаг захиргаа 2025 оны дөрөвдүгээр сард зөвшөөрөл олгожээ. Төрийн департаментын мэдээлснээр, Америкийн цэргүүд 2021 оны наймдугаар сард Афганистанаас гарснаас хойш 190 мянга гаруй афганчууд АНУ-д ирж суурьшсан байна.

Лхагва гаргийн орой Флорида муж улсаас дүрс бичлэгээр мэдэгдэл хийх үеэрээ Д.Трамп гал нээсэн этгээдийг АНУ-д авчирсан хэмээн Ж.Байдены засаг захиргааг буруутгаж, энэхүү халдлага нь “манай үндэстний өмнө тулгарч буй хамгийн том аюул болж байна” гэжээ. Д.Трамп цааш нь хэлэхдээ, бид одоо Ж.Байдены үед Афганистанаас манай улсад орж ирсэн гадаадын иргэн бүрийг дахин шалгаж, манай улсад харьяалагдахгүй эсвэл манай улсад ашиг тусаа өгөхгүй аливаа гадаадын иргэнийг гаргахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах ёстой гэсэн байна.

Ногоон картыг дахин шалгах засаг захиргааны шийдвэр нь цагаачлалын эсрэг Д.Трампын байр суурьтай нийцэж байна. Ногоон карт эзэмшигчийг АНУ-ын хууль ёсны байнгын оршин суугч гэж үздэг. Энэ нь Д.Трампын засаг захиргаанаас хэдийн хязгаарлахыг эрмэлзэж буй дүрвэгсэд болон орогнол хүсэх хөтөлбөрүүдээс ялгаатай бөгөөд дүрвэгсэд АНУ-д ирснээсээ хойш нэг жилийн дараа ногоон карт авах хүсэлт гаргах ёстой байдаг.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэнэ2 цаг 5 минутын өмнөТэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж III сард олгох хуваарь2 цаг 9 минутын өмнөХ.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно2 цаг 15 минутын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна2 цаг 18 минутын өмнөГуравдугаар сарын 9-нөөс нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилнө6 цаг 41 минутын өмнө“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно7 цаг 9 минутын өмнөХувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг УИХ-ын дарга уриаллаа7 цаг 13 минутын өмнөНоос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов7 цаг 24 минутын өмнөДүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа7 цаг 31 минутын өмнөМонгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ9 цаг 25 минутын өмнөШХАБ-аас мэдэгдэл гаргажээ9 цаг 29 минутын өмнөХуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ9 цаг 33 минутын өмнө“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна9 цаг 41 минутын өмнөЖ.Баясгалан: Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ9 цаг 54 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ3 сар 3. 9:23Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа3 сар 3. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн3 сар 3. 9:10Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурна3 сар 2. 16:51Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна3 сар 2. 16:49Израил, Иран улс болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд3 сар 2. 16:45А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ3 сар 2. 16:37Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь3 сар 2. 16:33Хотын дарга Х.Нямбаатар ЕСБХБ-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хусейн Озхантай уулзлаа3 сар 2. 16:27Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв3 сар 2. 16:21“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно3 сар 2. 14:18Энэ долоо хоногийг дуустал үнэгүй үйлчлэх музейн цагийн хуваарь3 сар 2. 14:06Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана3 сар 2. 14:01Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ3 сар 2. 12:23Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ3 сар 2. 10:02Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээ3 сар 2. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.