ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв


11-р сарын 28
12 цаг 34 минут

     Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.28) хуралдаан 09 цаг 58 минутад гишүүдийн 51.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Тус хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг даргаллаа.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Байнгын хороонд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналаа танилцуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг баримтлан Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг Хууль зүйн байнгын хороонд танилцуулж байна гэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасны дагуу Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын 2023 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын санал болгосны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон юм. Хууль тогтоох төлөөллийн дээд байгууллага болох Улсын Их Хуралд дэгийн асуудлаар зөвлөх, Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах, хуульд заасан бусад ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх үүрэг бүхий Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох Улсын Их Хурлын даргын саналыг хүлээн авсны үндсэн дээр тэрбээр 2025 оны арван нэгдүгээр сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байна.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Л.Өлзийсайханы хууль зүйн өндөр мэргэшил, төрийн албаны удирдах ажлын туршлагад үндэслэн түүнийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох нь зүйтэй гэж үзсэн. Тэрбээр 2019, 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын хувиар манлайлж, Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу парламентын эрх зүйн орчны болон бусад шинэтгэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж ирсэн түүний мэдлэг, ур чадвар, туршлага нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх, үр нөлөөг сайжруулах асуудал чухлаар тавигдаж буй энэ цаг үед онцгой чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна” хэмээн танилцуулав.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 105 дугаар 105.1-д  “Цэцийн гишүүн бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ анх илгээсэн байгууллагаар уламжлан гаргасныг … Хууль зүйн байнгын хороо … 7 хоногийн дотор … хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Улсын Их Хурлын даргын дээрх саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа, Ц.Сандаг-Очир нар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан болон Улсын Их Хурлын дарга Н.Учрал нараас асуулт асууж, хариулт авлаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад ийн чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буй буруу жишиг болох магадлалтай талаар байр сууриа илэрхийлж, хүсэлтийнх нь талаар тайлбар хүссэн гишүүдийн асуултад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан хариулахдаа “Улсын Их Хурлаас надад өндөр итгэл, хариуцлага хүлээлгэн 2023 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Хуульч, Үндсэн хуулийн эрх зүйн судлаачийн хувьд нэр төрийн томилгоо юм. Тухайн үед томилогдохдоо би хуульч мэргэжилдээ, Монгол Улсын Үндсэн хуульдаа үнэнч байна гэдгээ илэрхийлж байсан. Өнөөдөр ч энэ үзэл бодол, итгэл үнэмшил хэвээрээ. Өмнө нь би Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан. Монгол  төрийн залгамж чанар, парламентын уураг тархи болсон Тамгын газрын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийг дагаж мөрдөх, дээдлэн сахих зарчим үйлчилдэг. Тийм учраас Улсын Их Хурлын даргын саналыг хүндэтгэн хүлээж авсан” гэлээ.

Улсын Их Хурлын даргын энэхүү саналыг дэмжиж буйгаа, парламентаас бүх шийдвэр цаашдаа мэргэжлийн өндөр түвшинд хянагдаж гарахаар болж байгаад баяртай байгаагаа Д.Пүрэвдаваа гишүүн илэрхийлсэн. Монголын парламент Үндсэн хуулиа зөрчсөн хууль, шийдвэр баталж болохгүй гэдгийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэмдэглээд, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах”, Улсын Их Хурал дахин Үндсэн хууль зөрчихөөс хамгаалах, парламентын Үндсэн хуулийг дээдлэн сахих “манаанд” зогсох хариуцлагыг нь тооцож, шинэ хүн томилж хугацаа алдахгүйн тулд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханд санал тавьсан гэдгээ тайлбарлав. Мөн Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Үндсэн хуулийн зарчмыг чандлан сахих, аливаа зөрчил гаргахгүй, тэгш эрхийн зарчмыг ханган ажиллахад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг, хариуцлага чухал гэдгийг онцолсон. Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байгааг Ц.Сандаг-Очир гишүүн сануулж байсан юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүн Лувсандоржийн Өлзийсайханыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 14 гишүүний 85.7 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээ (2025.11.27)7 минут 23 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ19 минут 19 секундын өмнөТББХ: Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ22 минут 26 секундын өмнөМонгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ25 минут 34 секундын өмнөЭмч, ажилчдын илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 400 сая төгрөг гаргана28 минут 1 секундын өмнөТөрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо30 минут 33 секундын өмнөХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв34 минут 26 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ1 цаг 16 минутын өмнөӨргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна2 цаг 51 минутын өмнөӨөрсдөдөө олгосон давуу эрхээсээ УИХ татгалзах уу3 цаг 11 минутын өмнөГ.Дамдинням: Улсын хэмжээнд шатахуун түгээх станцуудад мэдрэгч суурилуулж хэмждэг систем тогтооно3 цаг 26 минутын өмнөГадаадын иргэдэд олгосон ногоон картыг дахин шалгана3 цаг 41 минутын өмнөН.Алтанхуяг, Лу.Гантөмөр нар Ерөнхийлөгчид, Х.Тэмүүжин, Ж.Батсуурь нар Бүлгийн даргад өрсөлдөнө3 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн4 цаг 8 минутын өмнөМаргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна11 сар 27. 17:12Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив11 сар 27. 17:09Нийтийн тээврийн Х:10, Ч:38 чиглэлд өөрчлөлт орууллаа11 сар 27. 16:58Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ11 сар 27. 16:53Томуу, томуу төст өвчний тархалт “Улсын хэмжээний дэгдэлт” -ийн түвшинд байна11 сар 27. 14:17Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна11 сар 27. 14:14Зэс боловсруулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтыг зарлана11 сар 27. 14:10Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ11 сар 27. 13:07Ирэх Даваа гарагаас Нийслэлийн зарим сургуулиудын 1-5 дугаар ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ11 сар 27. 13:04Сэрэмжлүүлэг: Сэлэнгэ аймагт хоёр автомашин мөргөлдсөний улмаас нэг хүүхэд амиа алджээ11 сар 27. 10:34Урлаг, спортын уралдаан тэмцээнийг нэгдүгээр сарын 26 хүртэл зогсооно11 сар 27. 10:30УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ирцийн мэдээ11 сар 27. 10:18“Рио Тинто”-д арбитр дээр буулт хийж Оюу толгойн авлигын сэдвийг үүрд хаах уу11 сар 27. 10:14“Болор цом”-ын эзнээр яруу найрагч Н.Минжинсайхан тодорлоо11 сар 27. 9:26Бүгд Найрамдах Улсыг тунхагласны ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлээ11 сар 27. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 27. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.