Эмч, ажилчдын илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 400 сая төгрөг гаргана


11-р сарын 28
12 цаг 41 минут

      Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварт өвчний тархалтыг хязгаарлаж, эрсдэл хүндрэлээс сэргийлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилчдын уртасгасан цагаар ажиллах илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд нэг тэрбум 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс гаргахаар тогтлоо. 

Томуу, томуу төст өвчнөөс урдчилан сэргийлэх, өвчний тархалт нэмэгдэхээс сэргийлэх арга хэмжээ авч, эрүүл мэндийн байгууллагуудыг уртасгасан цагаар ажиллуулах арга хэмжээг зохион байгуулж, шаардлагатай урвалж оношлуураар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгалаа. 

Монгол Улсын хэмжээнд тархвар судлалын 47 дугаар долоо хоногт томуу, томуу төст өвчний тархалт “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд хүрч 10,000 хүн амд 96.7 байна. 

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 82.6 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 63.2 хувийг 0-5 насны хүүхэд эзэлж байна.  Сүүлийн долоо хоногт А(H3N2) вирус дэгдэлт 32.5 хувиар нэмэгджээ. 

ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид томуугийн А(H3N2) вирусийн бүрэн геномийн дараалал тогтоох шинжилгээ хийхэд Англи болон Япон улсад тодорхойлогдож байгаа A(H3N2) subclade K дэд хэв шинжтэй ижил байна. Цаашид нэмэгдэх хандлагатай, хүүхдүүд болон ахмад настнууд илүү өртөж, эмнэлгийн ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. 

Нийслэлийн хэмжээнд 18 эмнэлэг, эмнэлгийн байгууллагын 2052 орыг хүүхдийн томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээнд зориулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээ (2025.11.27)40 минут 22 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ52 минут 18 секундын өмнөТББХ: Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ55 минут 25 секундын өмнөМонгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ58 минут 33 секундын өмнөЭмч, ажилчдын илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 400 сая төгрөг гаргана1 цаг 1 минутын өмнөТөрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо1 цаг 4 минутын өмнөХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв1 цаг 8 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ1 цаг 49 минутын өмнөӨргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна3 цаг 24 минутын өмнөӨөрсдөдөө олгосон давуу эрхээсээ УИХ татгалзах уу3 цаг 44 минутын өмнөГ.Дамдинням: Улсын хэмжээнд шатахуун түгээх станцуудад мэдрэгч суурилуулж хэмждэг систем тогтооно3 цаг 59 минутын өмнөГадаадын иргэдэд олгосон ногоон картыг дахин шалгана4 цаг 14 минутын өмнөН.Алтанхуяг, Лу.Гантөмөр нар Ерөнхийлөгчид, Х.Тэмүүжин, Ж.Батсуурь нар Бүлгийн даргад өрсөлдөнө4 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн4 цаг 41 минутын өмнөМаргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна11 сар 27. 17:12Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив11 сар 27. 17:09Нийтийн тээврийн Х:10, Ч:38 чиглэлд өөрчлөлт орууллаа11 сар 27. 16:58Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ11 сар 27. 16:53Томуу, томуу төст өвчний тархалт “Улсын хэмжээний дэгдэлт” -ийн түвшинд байна11 сар 27. 14:17Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна11 сар 27. 14:14Зэс боловсруулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтыг зарлана11 сар 27. 14:10Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ11 сар 27. 13:07Ирэх Даваа гарагаас Нийслэлийн зарим сургуулиудын 1-5 дугаар ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ11 сар 27. 13:04Сэрэмжлүүлэг: Сэлэнгэ аймагт хоёр автомашин мөргөлдсөний улмаас нэг хүүхэд амиа алджээ11 сар 27. 10:34Урлаг, спортын уралдаан тэмцээнийг нэгдүгээр сарын 26 хүртэл зогсооно11 сар 27. 10:30УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ирцийн мэдээ11 сар 27. 10:18“Рио Тинто”-д арбитр дээр буулт хийж Оюу толгойн авлигын сэдвийг үүрд хаах уу11 сар 27. 10:14“Болор цом”-ын эзнээр яруу найрагч Н.Минжинсайхан тодорлоо11 сар 27. 9:26Бүгд Найрамдах Улсыг тунхагласны ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлээ11 сар 27. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 27. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.