ТББХ: Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ


11-р сарын 28
12 цаг 46 минут

       Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.11.28/ хуралдаж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Ерөнхий нарийн бичгийн даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилуулахаар санал оруулж буйгаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулсан юм.

Л.Өлзийсайхан нь 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, магистр зэрэгтэй.  2021 онд “Парламентын хуралдааны дэг, эрх зүйн харьцуулсан шинжилгээ” бүтээлээр Хууль зүйн ухааны докторын зэргийг хамгаалсан. 2025 онд Швейцарын Холбооны Улсын Бернийн их сургуульд зочин судлаачаар ажилласан. Профессор цолтой, Монгол Улсын гавьяат хуульч.  

Тэрбээр, 1998-2002 онд Улсын багшийн их сургуульд багш, 2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга, 2015-2017 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын дарга, 2019 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, 2019-2023 онд  Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажилласан байна.

УИХ-ын дарга Н.Учрал, нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд 17 жил багшилж, эрх зүйн онол, үндсэн хуулийн эрх зүй, парламент судлалын чиглэлээр 10 гаруй нэг сэдэвт бүтээл, ном, гарын авлага туурвиж, 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, судалгааны ажил бичиж эрдэмтэн, судлаачид болон олон нийтийн хүртээл болгосныг танилцуулсан. 

Үндсэн хуулийн хяналт, шүүх эрх мэдлийн болон хууль тогтоох үйл ажиллагааны практикийг судлах чиглэлээр АНУ, ОХУ, ХБНГУ, Япон, Франц, БНСУ, Швейцарын Холбооны Улсад тус тус мэргэжил дээшлүүлсэн Л.Өлзийсайхан нь дэлхий дахины болон Монголын парламентын түүх, сорилт бэрхшээл, парламентат ёсны, ирээдүйн хөгжлийн асуудлаар олон тооны судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл туурвиж үр дүнг нь УИХ-ын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн төрд бэлтгэгдсэн мэргэшсэн хуульч гэдгийг УИХ-ын дарга тодотгоод, 2019, 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад Их Хурлын Тамгын газрын удирдлагын хувиар манлайлан оролцож, Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулсан хэмээн онцолсон. Тодруулбал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу парламентын эрх зүйн орчны болон бусад шинэтгэлийг гүнзгийрүүлж Монголд парламентын ардчиллыг бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж ирсэн бөгөөд энэхүү мэдлэг, ур чадвар, туршлага нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амьдралд бодитой хэрэгжүүлэх, үр нөлөөг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байгаа энэ цаг үед онцгой ач холбогдолтой гэж Их Хурлын даргын хувиар үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Тиймээс УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад тавигдах хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх гэсэн үндсэн шаардлагыг хангаж байгаа хэмээгээд, хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаанаас эхлэн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн салбарт болон Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих чиглэлээр 27 жил ажилласан туршлагатай Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох саналыг хэлэлцэн, шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Лувсандоржийн Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг дэмжиж, Барсүрэнгийн Баасандоржийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээ (2025.11.27)40 минут 32 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ52 минут 28 секундын өмнөТББХ: Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ55 минут 35 секундын өмнөМонгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ58 минут 43 секундын өмнөЭмч, ажилчдын илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 400 сая төгрөг гаргана1 цаг 2 минутын өмнөТөрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо1 цаг 4 минутын өмнөХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв1 цаг 8 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ1 цаг 49 минутын өмнөӨргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна3 цаг 24 минутын өмнөӨөрсдөдөө олгосон давуу эрхээсээ УИХ татгалзах уу3 цаг 44 минутын өмнөГ.Дамдинням: Улсын хэмжээнд шатахуун түгээх станцуудад мэдрэгч суурилуулж хэмждэг систем тогтооно3 цаг 59 минутын өмнөГадаадын иргэдэд олгосон ногоон картыг дахин шалгана4 цаг 14 минутын өмнөН.Алтанхуяг, Лу.Гантөмөр нар Ерөнхийлөгчид, Х.Тэмүүжин, Ж.Батсуурь нар Бүлгийн даргад өрсөлдөнө4 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн4 цаг 41 минутын өмнөМаргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна11 сар 27. 17:12Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив11 сар 27. 17:09Нийтийн тээврийн Х:10, Ч:38 чиглэлд өөрчлөлт орууллаа11 сар 27. 16:58Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ11 сар 27. 16:53Томуу, томуу төст өвчний тархалт “Улсын хэмжээний дэгдэлт” -ийн түвшинд байна11 сар 27. 14:17Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна11 сар 27. 14:14Зэс боловсруулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтыг зарлана11 сар 27. 14:10Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ11 сар 27. 13:07Ирэх Даваа гарагаас Нийслэлийн зарим сургуулиудын 1-5 дугаар ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ11 сар 27. 13:04Сэрэмжлүүлэг: Сэлэнгэ аймагт хоёр автомашин мөргөлдсөний улмаас нэг хүүхэд амиа алджээ11 сар 27. 10:34Урлаг, спортын уралдаан тэмцээнийг нэгдүгээр сарын 26 хүртэл зогсооно11 сар 27. 10:30УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ирцийн мэдээ11 сар 27. 10:18“Рио Тинто”-д арбитр дээр буулт хийж Оюу толгойн авлигын сэдвийг үүрд хаах уу11 сар 27. 10:14“Болор цом”-ын эзнээр яруу найрагч Н.Минжинсайхан тодорлоо11 сар 27. 9:26Бүгд Найрамдах Улсыг тунхагласны ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлээ11 сар 27. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 27. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.