Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж, нийтийн тээврийн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөх ажлыг хэрэгжүүлж байна. Тус чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн 88 автобус тогтмол зорчдог.НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн шийдвэрийн дагуу 2025 OНЫ 12 ДУГААР САРЫН 01-НИЙ өдрөөс эхлэн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.10-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.3-р зүйлд заасан эрх зүйн зохицуулалтын дагуу хариуцлага тооцохыг анхааруулж байна.
Иймд жолооч Та бүхэн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний хуулийн 11-р бүлгийн 10-р зүйлийг чанд мөрдөн, замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцоно уу.
Facebook
Twitter
Youtube


Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Хотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ.gif)

Сэтгэгдэл бичих