Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна


12-р сарын 1
10 цаг 14 минут

        Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.

Сонсгол явуулах сэдэв:

1/2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудал;

2/2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар;

3/2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар (үргэлжлэл).

Бүртгэл:

Сонсголын бүртгэл 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17.30 цаг хүртэл явагдана.

Шуудангийн хаяг:

14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-131, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

  • Оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаар бүхий хүсэлтийг бичгээр болон цахим шуудангаар  бүртгүүлнэ. Оролцогч санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө (2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дотор) бичгээр ирүүлж болох бөгөөд нэр, хаяггүй саналыг бүртгэхгүй болохыг анхаарна уу.
  • Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ Улсын Их Хурлын Тамгын газарт албан бичгээр ирүүлнэ.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогч, ажиглагчийн тоо танхимын багтаамжаас шалтгаалан хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулна.

Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу сонсголд оролцогчдыг иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.

 

АЖЛЫН АЛБА



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар ажиллаж, 31 хүний амь насыг авран хамгааллаа27 минут 5 секундын өмнөХянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна39 минут 15 секундын өмнөЕрөнхий боловсролын сургуулийн бага ангийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөрт хамаарах агуулгын теле хичээлийн холбоос1 цаг 16 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.01-12.051 цаг 45 минутын өмнөӨнөөдрөөс эхлэн офицеруудын ордноос ботаникийн автобусны авто замын 1-р эгнээг чөлөөлнө1 цаг 49 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улсад хүрэлцэн ирлээ1 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн1 цаг 57 минутын өмнөТомуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд дэгдэлтийн түвшинд байна11 сар 30. 12:44Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо11 сар 30. 12:28Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилж, Монгол Улсын хөгжлийн ирэх таван жилийн үндсэн чиглэлийг батлав11 сар 29. 12:38УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ажлаа хүлээн авлаа11 сар 28. 22:28Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын асуулгын цагт оролцож, “Амьжиргааны өртөг” сэдвээр мэтгэлцээн өрнүүллээ11 сар 28. 20:36Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө11 сар 28. 16:12Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээ (2025.11.27)11 сар 28. 13:01Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ11 сар 28. 12:49ТББХ: Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ11 сар 28. 12:46Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ11 сар 28. 12:43Эмч, ажилчдын илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 400 сая төгрөг гаргана11 сар 28. 12:41Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо11 сар 28. 12:38ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв11 сар 28. 12:34Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ11 сар 28. 11:53Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна11 сар 28. 10:18Өөрсдөдөө олгосон давуу эрхээсээ УИХ татгалзах уу11 сар 28. 9:59Г.Дамдинням: Улсын хэмжээнд шатахуун түгээх станцуудад мэдрэгч суурилуулж хэмждэг систем тогтооно11 сар 28. 9:43Гадаадын иргэдэд олгосон ногоон картыг дахин шалгана11 сар 28. 9:29Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр нар Ерөнхийлөгчид, Х.Тэмүүжин, Ж.Батсуурь нар Бүлгийн даргад өрсөлдөнө11 сар 28. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 28. 9:01Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна11 сар 27. 17:12Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив11 сар 27. 17:09Нийтийн тээврийн Х:10, Ч:38 чиглэлд өөрчлөлт орууллаа11 сар 27. 16:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.