Төр нь нийгмээ зориуд энэ зам руу сошиалаар хүзүүдэж чирсэн


12-р сарын 1
12 цаг 46 минут

      Монголд ажил хийдэг хүн гэж бараг байхгүй бүгд завтай, бүгд хий эргэж байна гэхэд нэг их хилсдүүлсэн болчихооргүй болжээ.

Үүний нэг л баталгаа нь гэхэд манайхан бүх нийтээрээ сошиалд байж байдаг болсон. Гурван саяулаа сошиалд хэрэлдээд л байж байна. Сошиал дотор л тулаан болж байна. Нэг харахад, Ардчилсан нам нь ялаад алаад өгч ч байх шиг, дахиад нэг харахад Ардын нам нь ч ялагдаж байх шиг. Нүүрсний бүх хулгай нь илэрч, тендерийн бүх луйврууд нь илчлэгдэж, бүр өөрсдөө шатахуунаа ч хийчихээд ч байх шиг… Тог цахилгааны хамаарлаас ч гараад, утаа түгжрэлээсээ салаад, Улаанбаатар маань жаргалын хот ч болчихсон юм шиг болж хувирна. Үгүй бол Монгол Улс сүйрээд, газар нутгийг маань Орос, Хятад хоёр хуваагаад авчихсан ч байх шиг. Хязгааргүй хоёр туйл руу хамгийн галзуу солиотой зохиолоор шидээд л байна. Түвшин гэж бол байхгүй. Бодит ертөнц дээр нь дээрх бүх юм зүй ёсоороо биш. Зөвхөн дэлгэцэн дээр, утасныхаа араас л алалдаад байна. Бодит ертөнцийнх нь борог амьдрал зуд турхантай, хоосон ядуу, хоцрогдож туйлдсан, юу ч уншихгүй, юу ч мэдэхгүй, бүдүүлэг бохир, адал балмадаар дүүрчихсэн. Бие биенээ дайсан мэт хялайн харсан, ажил хийж мэддэггүй, ерөөсөө ажиллаж сураагүй хүмүүсээр чихэлдчихсэн. Ажил хийж байгаа, өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөн, эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн цөөн хэсгээ үзэн яддаг болцгоочихсон. Энэ бүхэн ажил хийхгүй 24 цаг сошиалд уяатай байдгаас нь болж байна. Ингээд амаа ангалзуулж, дэлгэцний цаанаас дуртайгаараа галзуурцгааж суудаг ард иргэдтэй улс орон болж хувирлаа. Халамжийн бодлого амьдралынх нь хэв маягийг ингэтэл угжсан. Монголчуудаас бусад улс орны иргэд амжилт бүтээл, шинэ шинэ нээлтүүд, мөнгө олох арга замаар л өрсөлдөж байна.

Нийгмээ ийм байлгах нь улс төрдөө ашигтай байна уу даа гэж сүүлийн үед хар төрөх болсон нь нууц биш. УИХ, Засгийн газрын гишүүд нь бие биедээ танхимдаа хэлчих үгээ сошиалаар хэлдэг болсон. Сошиалд троллуудыг блок блокоор нь бэлтгэж төлөвшүүлсэн. Тэд нь зорилтот хэсгээ салам нүдэх үүрэгтэй. Яагаад, юунаас болж байгаагаа ч ухахгүй хар хүчийг өөрсдөө бэлтгэсэн.

Төр нь мэргэжлийн сонин хэвлэлээс зориуд холдуулсан. Учир нь өөрсдөд нь сошиалаар нийгмээ төөрөгдүүлж, маанагтуулж байх нь ашигтай. Залуучууд юм уншихаа больсон, бүх амьдрал ерөөсөө дэлгэц рүү орчихсон шүү гэж сурталдана. Гэтэл манайд ном хэвлэлийн салбар урьд өмнө байгаагүйгээрээ хөгжиж байгаа. Олон арван залуучууд бичиж туурвиж, хувийн театрууд цэцэглэж, үзэгчдээр бялхаж байдаг болсон. Хошин шогийн урлагаар нэг хорины турш тархидсан бол одоо үзэгчгүй болсон. Бөхийн өргөө рүү бөхөө л үзэх гэж үндэсний бөхийн үзэгчид очдог болж байгаа. Хуучин хошин шогийнхон л энэ байшинг эзэлдэг байсан. Жаахан ч гэсэн нааштай өөрчлөлт юм даа.

Төрийнхөн айлчлалдаа жиргээчдээс дагуулж явж ч байх шиг. Инфлүүнсер нэртэй нөхдүүдтэй ч ажиллаж байх шиг. Өөрсдөө зориуд сүүлийн арван жил Монголыг энэ зам руу хүзүүдэн чирсэн. Одоо яая гэхэв.

Манай ухаалаг төр эдийн засгийн хямрал тулахаар мөнгө хэвлэх ганц смарт аргаа хэрэглэдэг.

Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээллээр инфляцийн түвшин 2025 оны есдүгээр сард улсын хэмжээнд 9 хувь гарсны 2.8 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг 1.9 нэгж хувь нь орон сууц, ус, цахилгаан,түлшний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Татварын нийт орлого 2025 оны эхний есдүгээр сард 19.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс нэг их наяд төгрөгөөр буурахад орлогын албан татварын орлого 609 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.3 их наяд төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн гэж үзэж байгаа юм байна. Харин нийгмийн даатгалын орлого 645.1 тэрбум төгрөг, хөрөнгийн албан татвар 120.1 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 77.3 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 76.8 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Инфляци нь зөвхөн төрийн мөнгөний бодлогоос хамаардаг. Тэгэхээр төв банкуудын үндсэн үүрэг бол инфляцийг зорилтот бага түвшинд барих л байдаг. Статистик мэдээгээр эдийн засгийн өсөлт жил бүр дунджаар 5-7 хувь өсөлттэй байсан бол нөгөө талдаа мөнгөний тоо хэмжээ жилд дунджаар 15-20 хувь өсөж байв. Төрийн зээл, халамжаар зах зээл рүү оруулсан мөнгө нь эдийн засгийн зүй ёсны урсгалаа боомилчихсон. Маш товчхоноор хэлэхэд, хэт их мөнгөний нийлүүлэлтээр улс орноо хэвтүүлчихсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд төрийн мөнгөний нийлүүлэлт 45 их наяд төгрөг болж хоёр дахин нэмэгдэх явцад зөвхөн мөнгө хүүлэгч санхүүгийн салбарын (банкууд, ББСБ) нийт цэвэр ашиг нь 470 тэрбумаас 2.5 их наяд буюу 5 дахин өссөн гэж эдийн засагчид ярьж байна.

Эрх баригч намынхан Шинэ хоршоо, Шинэ эргэлтийн бодлого гэх мэт есөн жорын төслүүдийг сурталдан түүн рүүгээ асар их хөнгөлөлттэй зээл олгож, банкуудын зээлийг урьд өмнө байгаагүйгээр нэмэгдүүлсэн. Ийм бодлоготой төрд бүх овжин банкууд, ББСБ-ууд, ипотек орон сууцны бодлогоор Монголын залуусыг мохоож, мөрөөдлийг нь баллаж байгаа барилгын компаниуд, тендер, концессоор хөрөнгө оруулалт хүртдэг хэсгийнхэн хачиг шиг наалддаг. Тэд бол ашгийн төлөө хүйтэн бодлого явуулж амьдардаг хэсгийнхэн. Хувийн хэвшлийнхнийг буруутгах аргагүй. Төр нь өөрөө нэг хэсэгтэй нь хамсан өвөртөө наалдуулж явангаа хамтдаа хөлжих ор хөнжлийн бодлого тавьж өгч байхад юу гэж татгалзах юм. Тийм болохоор шууд утгаар хэлэхэд, инфляциар хөлжигчид бол энэ бүхний ард байдаг улстөрчид. МАН-ын толгойд байгаа хориод нөхөр гэхэд буруудахгүй дээ. Энэ талаар хамгийн тууштай байр суурь илэрхийлж байгаа хүн бол УИХ-ын гишүүн Ж.Золжаргал. Тэр бол намдаа томдчихсон гишүүн. Эрх баригчдын хийсэн энэ урвуу бодлогыг яг түүн шиг ярих гишүүн одоогоор алга байна. Мэдээж парламент юм болохоор улс төржих юман дээрээ жав жов хэмжээний авгай хүүхэн пиг л харагдана. Эрчүүд нь яаж хүнээ энд тэнд түр байршуулах вэ, яаж гялс манас хулгай хийх вэ гээд жирэлзтэл гүйлдэж байгаа. Юун ард түмэн, юун Монгол орон манатай.

Зүй нь бол заяа ихтэйгээ гайхдаг Монголыг ядуурлаас нь гаргая гэвэл инфляциар тоглож өөрсдөдөө ашиг хийхээ зогсоох ёстой. Инфляцийг бууруулъя гэвэл өргөн хэрэглээний барааны үнээ буулгадаггүй юм гэхэд барих, цөөхөн, дөнгөж өндийх гэж ядаж байгаа, өр зээлэнд баригдаж үйлээ үзэж байгаа үйлдвэрлэгчид рүүгээ дайрч ноцохоо больцгоо. Дэмжиж гийгүүлдэггүй юм гэхэд ядаж зах зээл рүү цутгадаг мөнгөний нийлүүлэлтээ л зогсоо. Тэр чинь л Монголыг өнөөгийн зовлонт байдлаас завсарлага авахуулна. Хөнгөлөлттэй зээл гэх халхавчин дор хагартлаа баяжиж байгаа төрийн садан банкуудынхаа зээлийн тэлэлтийг зогсоо. Төрийн өмчийн компаниудын өр зээлийг зогсоож хувьчил. Хөөрхий бусад хувийн хэвшлийнхний дийлэнх хэсэг татвараа яс төлөн, буулган дороо чардайн зүтгэж байгаа шүү дээ.

Сүүлдээ улсаараа сошиалдаа баялгаа балаг болтол хараацгааж суудаг улс болон хувирлаа. Аргаа бараад л тэр байх. Улс орондоо болж буй бүх үйл явдлыг хараад байхад сүүлдээ бүх менежментийг атгаж байгаа Төрөөс л баялгийн бодлогоо салгах чухал болоод байна.

Сошиалыг Төр залж байна. Сүүлийн үед нөгөө их хулгай дээрэм, албан тушаалаа урвуулан ашигласан хэргүүдийг биш, айл гэрийн хэрүүл, авгай нөхрийн бөгсний асуудлуудыг сошиалаар халиаж, өдөрт нэг хүчирхийлэгч эрийг сошиалд цовдлох үзүүлбэр тавигддаг боллоо шүү дээ. Арай ч дээ.

Бүгдээрээ ухаалаг байя, нуруутай байцгаая. Хөнгөн савсаг байхаа больцгооё

 

СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ

Эх сурвалж: DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ7 цаг 26 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана7 цаг 30 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо7 цаг 40 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов9 цаг 39 минутын өмнөНүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ9 цаг 43 минутын өмнөYouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.