“Zootopia 2” хүүхэлдэйн кино түүхэн дээд амжилт тогтоожээ


12-р сарын 1
12 цаг 53 минут

     ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /AP/. Америкийн “Walt Disney” компанийн бүтээл, амьтдын хотын тухай өгүүлдэг “Zootopia” хүүхэлдэйн киноны үргэлжлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкт 96 сая ам.доллар, Талархлын баярын үеэр 156 сая ам.долларын орлого олсноор лхагва гарагт нээлтээ хийснээсээ хойш ням гаргийн байдлаар дэлхий даяар 556 сая ам.долларыг олжээ. 

Ингэснээр хүүхэлдэйн кинонуудын түүхэнд хамгийн өндөр орлого олсон нээлт болсны зэрэгцээ дэлхийн хэмжээнд дөрөвдүгээрт бичигдэх хамгийн өндөр орлого олсон нээлт, мөн 2025 оны олон улсын хэмжээний шилдэг нээлт боллоо.

Харин “Wicked: For Good” уран сайхны кино өнгөрсөн амралтын өдрүүдэд дотооддоо 62.8 сая ам.долларын орлого олсноор Хойд Америкт нийт 270.4 сая ам.долларын орлого олоод байна. “Wicked” киноны хоёрдугаар анги нь олон улсын зах зээлээс нийт 393 сая ам.долларын орлого олсон байна.

Эдгээр хоёр кино нь жилийн турш тааруу үзүүлэлттэй байсан Хойд Америкийн кинотеатруудад Талархлын баярын амралтын өдрүүдээр гайхалтай үзүүлэлтүүдийг авчирчээ. Тодруулбал, таван өдрийн амралтын үеэр нийт 290 сая ам.долларын орлого олсны 188 сая ам.долларыг нь баасан гаргаас ням гаргийн хооронд бүрдүүлсэн байна.

Түүнчлэн энэ оны сүүлчээр “Avatar: Fire and Ash”, “Five Nights at Freddy's 2” зэрэг кинонууд нээлтээ хийх тул энэ оны кассын орлого цаашид нэмэгдэх төлөвтэй байна. “Энэ бол гайхалтай үр дүн бөгөөд он дуусахад дөрөвхөн долоо хоног үлдээд буй энэ үед кинотеатруудын орлогод томоохон түлхэц болж байна” гэж “Comscore” компанийн шинжээч Пол Дергарабедиан хэлжээ.

Эхний анги нь үзэгчдийн хүртээл болсноос хойш 10 орчим жилийн дараа дэлгэцнээ гарч буй “Zootopia 2” киноны орлого хүлээлтээс давсан бөгөөд нэгдүгээр анги нь 2016 оны гуравдугаар сард нээлтээ хийхдээ 75 сая ам.долларын орлого олж байв. Шинэ ангид эхнийхтэй адил туулай цагдаа Жуди Хоппс болон луйварчин үнэг Ник Уайлд нарт амьтдын хотод тохиох адал явдлын талаар өгүүлнэ.

Энэхүү кино нь 2025 онд Хойд Америкийн кинотеатруудад хийсэн дөрөв дэх том нээлтийг хийсэн боловч хамгийн том зах зээл нь Хятад байсан бөгөөд дэлхий даяарх нийт орлогын тэн хагасыг бүрдүүлж, 272 сая ам.долларын тасалбар борлуулжээ. Америкт бүтээсэн ямар ч хүүхэлдэйн кино нээлтийнхээ үеэр ийм хэмжээний орлого олж байгаагүй юм. Бокс-оффисын жагсаалтын гуравдугаарт “Now You See Me: Now You Dont” кино 7 сая ам.доллароор бичигдсэн бол “Predator: Badlands” /4.8 сая ам.доллар/, “The Running Man” /3.7 сая ам.доллар/ кинонууд эхний тавд жагссан байна.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Zootopia 2” хүүхэлдэйн кино түүхэн дээд амжилт тогтоожээ47 минут 1 секундын өмнөТөр нь нийгмээ зориуд энэ зам руу сошиалаар хүзүүдэж чирсэн54 минут 45 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар ажиллаж, 31 хүний амь насыг авран хамгааллаа3 цаг 14 минутын өмнөХянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна3 цаг 27 минутын өмнөЕрөнхий боловсролын сургуулийн бага ангийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөрт хамаарах агуулгын теле хичээлийн холбоос4 цаг 3 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.01-12.054 цаг 32 минутын өмнөӨнөөдрөөс эхлэн офицеруудын ордноос ботаникийн автобусны авто замын 1-р эгнээг чөлөөлнө4 цаг 36 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улсад хүрэлцэн ирлээ4 цаг 40 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн4 цаг 44 минутын өмнөТомуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд дэгдэлтийн түвшинд байна11 сар 30. 12:44Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо11 сар 30. 12:28Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилж, Монгол Улсын хөгжлийн ирэх таван жилийн үндсэн чиглэлийг батлав11 сар 29. 12:38УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ажлаа хүлээн авлаа11 сар 28. 22:28Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын асуулгын цагт оролцож, “Амьжиргааны өртөг” сэдвээр мэтгэлцээн өрнүүллээ11 сар 28. 20:36Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө11 сар 28. 16:12Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээ (2025.11.27)11 сар 28. 13:01Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ11 сар 28. 12:49ТББХ: Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ11 сар 28. 12:46Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ11 сар 28. 12:43Эмч, ажилчдын илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 400 сая төгрөг гаргана11 сар 28. 12:41Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо11 сар 28. 12:38ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв11 сар 28. 12:34Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ11 сар 28. 11:53Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна11 сар 28. 10:18Өөрсдөдөө олгосон давуу эрхээсээ УИХ татгалзах уу11 сар 28. 9:59Г.Дамдинням: Улсын хэмжээнд шатахуун түгээх станцуудад мэдрэгч суурилуулж хэмждэг систем тогтооно11 сар 28. 9:43Гадаадын иргэдэд олгосон ногоон картыг дахин шалгана11 сар 28. 9:29Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр нар Ерөнхийлөгчид, Х.Тэмүүжин, Ж.Батсуурь нар Бүлгийн даргад өрсөлдөнө11 сар 28. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 28. 9:01Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна11 сар 27. 17:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.