Итали улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монголд айлчилна


12-р сарын 2
9 цаг 33 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Сэржо Маттарэлла нар ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хамтын хүчин чармайлтын дүнд харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт идэвхтэй өрнөж байгаад төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Айлчлалын үеэр найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хоёр шатаар алгасан ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэсэн нь харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаагийн илрэл гэдэгт төрийн тэргүүн нар санал нэгдлээ.  

Цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, зам, тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт харилцан ашигтай хамтрахын төлөө байгаагаа нотоллоо.

Төрийн тэргүүн нар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, энх тайван зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улс аливаа хурцадмал асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэж байх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохиролцсон асуудлууд бодит ажил хэрэг болно гэдэгт төрийн тэргүүн нар итгэлтэй байгаагаа  илэрхийллээ.

Монгол Улсад төрийн айлчлал хийх Ерөнхийлөгчийн урилгыг Сэржо Маттарэлла хүлээн авч, 2026 онд хариу айлчилна гэдгээ нотоллоо.  

Монгол, Итали Улс 1970 онд дипломат харилцаа тогтоосон.  Манай улс 2011 онд Ром хотноо, Итали Улс 2016 онд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Хүүхэд юм чинь” гэж хууль зөрчсөөр байх уу, ажил олгогчид оо!57 минут 13 секундын өмнө“УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа1 цаг 6 минутын өмнөМонгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо1 цаг 10 минутын өмнөАҮЭБЯ: Энэ сард 193460 тонн шатахуун импортолно1 цаг 15 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар: Халамж болон хүүхэд хамгааллын бодлогод цогц шинэчлэл хийх шаардлагатай1 цаг 23 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай1 цаг 27 минутын өмнөХЗБХ: Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ1 цаг 29 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа1 цаг 58 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал бараалхлаа2 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн2 цаг 12 минутын өмнөШинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ12 сар 2. 20:11Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар хуралдлаа12 сар 2. 17:08ӨБХ: Тэтгэвэр тогтоолтыг шинжлэн судлах ажлын хэсэг байгуулав12 сар 2. 15:36О.Цогтгэрэл 2027 онд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхээр зэхэж буй бол АН дахь бусад фракци Д.Ганбатыг зүтгүүлж байна12 сар 2. 15:04АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 2. 13:46Авлигыг мэдээлэх 110 утсаар 74 дуудлага хүлээн авав12 сар 2. 12:34“Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо12 сар 2. 12:23Үзэсгэлэнт Итали орон дахь үзэх ёстой дурсгалт газрууд12 сар 2. 10:34Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийдэг боллоо12 сар 2. 10:192026 оны төгсгөлд алтны үнэ 5000 ам.доллар давах төлөвтэй байна12 сар 2. 10:13Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно12 сар 2. 9:43“Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” олон улсын онол, практикийн хэлэлцүүлэг болов12 сар 2. 9:37Итали улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монголд айлчилна12 сар 2. 9:33Г.Занданшатар: Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй12 сар 2. 9:25Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла албан ёсоор угтаж авлаа12 сар 2. 9:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн12 сар 2. 9:17ЭТТ компани 11 сард 178.7 сая ам.долларын үнэ бүхий 2.47 сая тн нүүрс борлуулжээ12 сар 1. 17:46Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна12 сар 1. 13:54Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв12 сар 1. 13:51“Zootopia 2” хүүхэлдэйн кино түүхэн дээд амжилт тогтоожээ12 сар 1. 12:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.