Goldman Sachs судалгааны байгууллагын мэдээлснээр 2026 оны төгсгөлд алтны үнэ 5000 ам.доллар давж дээд амжилт тогтоох төлөвтэй байна. Энэ нь тус банкны шинэ санал асуулгын дүн юм. Нью-Йорк дахь Goldman компанийн мэдээлснээр, санал асуулгад оролцогчдын дийлэнх нь буюу 36 хувьд нь дээрх таамгийг дэвшүүлсэн байна. Мөн гуравны нэг нь алтны үнэ 4500-5000 ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж үзсэн бол зөвхөн 5-аас бага хувь нь 3500-4000 ам.долларын хооронд унаж магадгүй гэж үзжээ.
Goldman Sachs банк уг санал асуулгад арваннэгдүгээр сарын 12–14-ны өдрүүдэд Marquee платформынхоо 900 гаруй үйлчлүүлэгчийг хамруулсан байна. Геополитикийн таагүй байдал нь алтны үнийг улам өдөөх болов. Учир нь, дэлхийн төв банкнууд энэхүү үнэт металлаар нөөцөө бүрдүүлж эхэлсэн нь гол хүчин зүйлийн нэг юм. 2025 онд алт унц нь 4000 ам.долларын босгыг давснаар дээд амжилт тогтоосон юм. Шаргал металлын үнэ оны эхнээс хойш 61 хувийн өсөлттэй, $4,223.36-д хүрч, гурав дахь жилдээ хоёр оронтой өсөлт үзүүлэхэд бэлэн боллоо. Өмнөх сард алт анх удаа $4,000 босгыг давсан билээ.
Facebook
Twitter
Youtube


Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ажлаа хүлээн авлаа
Баабар: Завсрын сюртүктэй гахай
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилж, Монгол Улсын хөгжлийн ирэх таван жилийн үндсэн чиглэлийг батлав
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Эмч, ажилчдын илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 400 сая төгрөг гаргана.gif)

Сэтгэгдэл бичих