Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар /2025.12.03/ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчидтай уулзлаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч дөрвөн агентлаг, төсвийн арван байгууллагад нийт 4893 албан хаагч иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар бол бүх салбарт хамааралтай, нийт хүн амыг хамардаг онцгой салбар юм. Энэ салбарын албан хаагчдыг төрийн нүүр царай гэж тодорхойлж болно. Тиймээс бусдын зовлонг өөрийн биед эргэцүүлэн бодож, ажил үүргээ гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, халамж болон хүүхэд хамгааллын бодлогыг цогцоор нь шинэчлэх шаардлагатай. Зөвхөн хурал, зөвлөгөөн төдийхнөөр тоо, кэйс ярьж суухгүйгээр бодит ажлыг шуурхай хэрэгжүүлж, амьдралд нийцүүлэх нь чухал гэлээ.

Салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд Гэр бүлийн хөгжлийг дэмжих анхдагч хууль, Нийгмийн халамжийн багц хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.

Facebook
Twitter
Youtube


500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно
УИХ дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцууллаа
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
Сургалтад оролцогчид хууль бүтээх олон улсын чиг хандлага, амьдралд хэрэгжих хуулийн төсөл бичих арга ухаанаас суралцаж байна
Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо.gif)

Сэтгэгдэл бичих