“УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа


12-р сарын 3
10 цаг 07 минут

       Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос /2025.12.02/ “Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, нийтийн өргөдлийн цахим системээр дамжуулан өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах үйл ажиллагааг зохион байгуулах журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Золжаргал “Нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын төслийг танилцууллаа. Энэхүү журмаар Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар D-өргөдөл цахим системээр дамжуулан өргөдөл гаргах, хүлээн авах, цахим системд байршуулах, санал авах үйл ажиллагааг зохион байгуулах, олон нийтэд мэдээллэх үйл ажиллагааг зохицуулах юм.

Нийтийн өргөдөл гаргахдаа хуулийн төсөл санаачилж болох бөгөөд 100 мянгаас дээш тооны иргэн, байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах тодорхой асуудлаар хяналт шалгалт явуулахдаа 70 мянга ба түүнээс тооны иргэний дэмжлэг авах шаардлагыг тусгажээ.

Түүнчлэн бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхах, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, дэг журамт илт нийцээгүй, улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд харшилсан, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон хувийн асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авахгүй. Ажлын хэсгийн ахлагч Ж.Золжаргалын хэлснээр энэхүү журмаар хүртээмжийг нэмэгдүүлж, хараа болон сонсголын бэрхшээлтэй хүн саадгүй нэвтрэх боломжийг бүрдүүлнэ гэв.

Үүний дараа Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-Эрдэнэ “Нийтийн өргөдлийн цахим системийн хэрэглээ, сайжруулах хэрэгцээ шаардлага”-ын талаар танилцууллаа. Тэрбээр, системд 20-35 насны иргэдийн оролцоо өндөр байгааг онцлов. Мөн "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын судлаач Ц.Монголхатан олон улсын туршлагаас хуваалцлаа.

Хэлэлцүүлэгт төр, иргэний болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, журмын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. Тодруулбал, иргэдээс ирүүлж буй өргөдлийн чухлын зэргийг хэрхэн тодорхойлох, өргөдлийг шийдвэрлэх хугацаа, хүртээмжтэй байдлыг хангахын тулд ямар бодлого, зохицуулалтуудыг тусгах болон шийдвэрлэлтийн явцын талаар тодруулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал процесс, болон тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл өгөв.

Ажлын хэсгийн зүгээс журмын төсөл батлагдсанаар иргэдийн дуу хоолой Улсын Их Хуралд шууд хүрэх боломж нээгдэж, өргөдлийн шалгуур, хэлбэр, хяналт, санал авах үйл явц илүү тодорхой болохоос гадна олон нийтийн оролцоог бодит өгөгдөл, баталгаажсан цахим системд үндэслэн зохион байгуулах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид журмын төслийг заалт бүрээр хэлэлцэн, аливаа санал өргөдөлд дэмжлэг үзүүлэх иргэний тоог бууруулах боломжтой эсэх талаар байр сууриа илэрхийлж, журмын төсөлд албан бичгээр санал хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө5 цаг 15 минутын өмнө"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна6 цаг 6 минутын өмнөХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй6 цаг 11 минутын өмнөАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ6 цаг 19 минутын өмнөШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ6 цаг 23 минутын өмнөХилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь6 цаг 55 минутын өмнөХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ9 цаг 45 минутын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ9 цаг 49 минутын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв10 сар 5. 10:18“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна10 сар 5. 10:15П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо10 сар 5. 9:58Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.