Тайландын нийслэл Бангкок хотод өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын тамирчид алт, хүрэл медальтай эх орондоо ирлээ.
27 дахь удаагийн тэмцээнд ОХУ, Хятад, Энэтхэг, Казахстан, Монгол тэргүүтэй 32 орны 700 гаруй шатарчин зургаан насны ангилалд аваргуудаа тодруулсан байна. Энэхүү тэмцээнд манай улсаас “Стейниц” Монголын шатрын академийн тамирчин Э.Эмүжин, А.Монголжингоо, Б.Баясгалан, Б.Одмагнай, М.Сод, Б.Байдар нар өрсөлджээ.
Охидын 16 насны ангилалд ФИДЕ мастер Э.Эмүжин алтан медалиар энгэрээ мялааж, Бангкокт төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр уг тэмцээнд түрүүлснээрээ олон улсын мастер цолны нэг норм биелүүлсэн байна. Түүний хувьд олон улсын мастер Э.Энхрийгийн дүү юм. Тэгвэл охидын 14 насны ангиллын рапид буюу түргэвчилсэн тоглолтод А.Монголжингоо хүрэл медаль хүртжээ. Харин М.Сод 36, Б.Байдар 53, Б.Одмагнай 44, Б.Баясгалан 40 дүгээр байрт шалгарчээ.


Facebook
Twitter
Youtube


П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо
ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо
Монголын шатарчид 17 оноотойгоор дэлхийн ТОП-10-т багтаж, 7 дугаар байрт шалгарлаа
Г.Занданшатар: Болгарыг хожиж, Монголын охид 189 багаас дөрөвдүгээр байрт дэвшлээ
“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа
Г.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа
“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв
Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

Сэтгэгдэл бичих