СӨҮЛ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /TASS/. Өмнөд Солонгосын иргэд 2024 оны 12 дугаар сарын 3-нд онц байдал тогтоох оролдлогыг тайван замаар зогсоосныхоо төлөө Нобелийн энх тайвны шагналыг хүртэх эрхтэй гэж тус улсын Ерөнхийлөгч Ли Жэ Мён мэдэгджээ.
“Хууль бусаар тогтоосон онц байдал цуцлагдаж, шударга бус эрх баригчдыг түлхэн унагасан. Энэ үйл явдал дэлхийн ардчиллын түүхэнд тэмдэглэгдэн үлдэнэ” гэж Ли Жэ Мён хэлсэн байна. Тэрбээр өмнөх Ерөнхийлөгч Юн Сог Ёль өнгөрсөн оны 12 дугаар сарын 3-нд онц байдал зарласныг дурдсан бөгөөд уг шийдвэрийг парламент 12 дугаар сарын 4-нд цуцалсан юм.
Улмаар Юн Сог Ельд импичмент зарласан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн цэц түүнийг албан тушаалаас нь огцруулж, онц байдал зарласан нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн билээ.
“Ардчилалд учирсан аюул заналыг тайван замаар даван туулсан Өмнөд Солонгосын ард түмэн Нобелийн энх тайвны шагнал хүртэх эрхтэй. Ийм үйл явдал түүхэнд урьд өмнө тохиож байгаагүй” гэж Ли Жэ Мён онцолсон байна.
"Гэрлийн хувьсгал"-ын ачаар бий болсон ард түмний бүрэн эрхийг хэрэгжүүлэгч засгийн газраас 12 дугаар сарын 3-ны өдрийг манай агуу ард түмний эр зоригийг бэлгэдэж, Ард түмний эрх мэдлийн өдөр болгон тэмдэглэх болно” гэж Өмнөд Солонгосын удирдагч мэдэгджээ. Ли Жэ Мён 2025 оны зургаадугаар сард болсон сонгуулиар Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Facebook
Twitter
Youtube


Ирантай худалдаа хийдэг улсуудад 25 хувийн татвар ногдуулна гэв
Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо
Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг
Зэсийн үнэ $13 000 давлаа
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ
Мадурог баривчилсны дараа алтны үнэ дээд үзүүлэлтэд хүрчээ
Францад их цасны улмаас 950 км урт түгжрэл үүсжээ
Казахстаны эдийн засаг ТОП-50-д багтжээ.gif)

Сэтгэгдэл бичих