Фабержегийн “Өвлийн өндөг” дуудлага худалдааны дээд амжилтыг эвджээ


12-р сарын 3
12 цаг 35 минут

     ЛОНДОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. “Өвлийн өндөг” хэмээн нэрлэгддэг, болор, очир эрдэнээр урласан ховор өндгийг мягмар гарагт нэрээ нууцалсан худалдан авагч 22.9 сая фунт стерлингээр /26 сая евро/ худалдан авснаар дуудлага худалдааны дээд амжилтыг эвджээ. 

Дуудлага худалдааны “Christie's” ордноос мэдэгдсэнээр, “Өвлийн өндөг” нь 2007 онд Ротшильдын өндөгний тогтоож байсан 8.9 сая фунт стерлингийн дээд амжилтаас давсан байна.

Оросын үнэт эдлэл урлаач Петр Карл Фаберже Оросын хаан болон түүний гэр бүлд зориулан Улаан өндөгний баярын 50 өндөг бүтээжээ. Энэхүү бүтээлч ажил 1885-1917 оны хооронд 30 жилийн турш үргэлжилсэн байна. Эдгээр өндөг нь ер бусын нарийн хийцтэй бөгөөд тус бүр нь дотроо нууцлаг гэнэтийн бэлэгтэй ажээ.

Харин “Өвлийн өндөг” бол II Николай хаан 1913 онд өөрийн ээж, хатан хаан Мария Феодоровнадаа бэлэглэсэн Улаан өндөгний баярын бэлэг байлаа. 14 см хэмжээтэй өндгийг бүтээхдээ болорыг нарийн аргаар сийлж, цагаан алтан цасан ширхэгийн хээ, 4500 жижиг очир эрдэнийн чулуугаар чимэглэсэн байна. Өндгийг онгойлгоход үнэт чулуугаар чимэглэсэн кварцан цэцгүүд бүхий жижиг сагс гарч ирнэ. Энэхүү гэнэтийн бэлэг нь хаврыг бэлгэддэг ажээ.

“Christie's” ордны Оросын урлагийн бүтээл хариуцсан хэлтсийн дарга Марго Оганесян уг өндгийн гайхалтай уран хийц загварыг үнэлэн “гоёл чимэглэлийн урлагийн Мона Лиза'” хэмээн нэрлэжээ. “Өвлийн өндөг бол үнэхээр таны олж үзэх хамгийн ховор эд зүйлсийн нэг мөн. Фаберже үүнийг хэрхэн бүтээснийг ухаж ойлгоход үнэхээр хэцүү” гэж М.Оганесян хэлжээ.

Хаан III Александр Фабержегийн өндгийг бэлэглэх уламжлалыг эхлүүлсэн түүхтэй. Тэрбээр эхнэртээ Улаан өндөгний баяраар өндөг бэлэглэдэг байжээ. Түүнийг залгамжилсан II Николай хаан энэхүү уламжлалыг үргэлжлүүлж, бэлгийг эхнэр, ээждээ өгдөг болжээ. 1917 оны Оросын хувьсгалаар хаант засгийг түлхэн унагах хүртэл II Николай хаан ээж, эхнэртээ жил бүр Улаан өндөгний баярын хоёр өндөг захиалдаг байжээ.

Фаберже эзэн хааны гэр бүлд зориулж 50 өндөг урласан бөгөөд үүнээс ердөө 43 нь хадгалагдан үлдэж, долоо нь алга болжээ. 1918 онд Николай хаан болон түүний гэр бүлийнхэн амиа алдсаны  дараа “Өвлийн өндөг”-ийг Санкт-Петербургээс Москва руу авчирсан байна. Улмаар коммунист эрх баригчид 1920-иод онд Оросын урлагийн үнэт зүйлсийн заримыг нь худалдах үед Лондоны нэгэн фирм худалдаж авсан байна.  

Уг өндгийг 1994 онд “Christie's”-ийн дуудлага худалдаанд дахин гарч ирэх хүртэл 20 жилийн турш алдагдсан гэж үзэж байсан бөгөөд тухайн үед 7 сая гаруй швейцар франкаар /тухайн үеийнхээр 5.6 сая ам.доллар/ зарагджээ. Улмаар 2002 онд Нью-Йоркт хоёр дахь удаагаа 9.6 сая доллароор зарагдаж байв.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө3 цаг 53 минутын өмнө"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна4 цаг 44 минутын өмнөХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй4 цаг 49 минутын өмнөАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ4 цаг 57 минутын өмнөШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ5 цаг 1 минутын өмнөХилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь5 цаг 33 минутын өмнөХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ8 цаг 23 минутын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ8 цаг 27 минутын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв9 цагийн өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна9 цаг 3 минутын өмнөП.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо9 цаг 20 минутын өмнөОлон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана9 цаг 27 минутын өмнөХөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ9 цаг 30 минутын өмнө“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ9 цаг 38 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав9 цаг 43 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.