Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг болов


12-р сарын 3
15 цаг 27 минут

     Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр (2025.12.05) Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нээв. Тэрбээр, энэхүү хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлж, илүү боловсронгуй болгон тодотгох шаардлагатай зарим нэг зохицуулалт бий гэв. Тодруулбал, төр иргэний хоорондох харилцааны асуудал дээр анхаарах нь зүйтэй гээд төрийн байгууллага хуулийн этгээд биш,  худал мэдээлэл тараах тухай асуудал дээр хуулийн этгээд гэсэн ойлголтод төрийн байгууллагыг оруулахгүй гэж заагласан нь оновчтой шийдэл болсон. Үндсэн хуулиар байгуулагдсан төр нь ард иргэдээс эхлэлтэй. Төрийн нэр хүндийг хамгаалах нэрийдлээр иргэнийхээ үг хэлэх эрх чөлөөнд халдаж болохгүй. Хуулийн нэг үг, өгүүлбэр өөрчлөгдөхөд л төр, иргэний, нийгмийн асуудал үндэс сууриараа хөндөгддөг гэв.

Үүний дараа хуулийн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өргөн мэдүүлсэн төсөлдөө таван асуудлыг хөндсөн талаараа танилцууллаа. Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх явцад иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны талаар шүүмжлэл, хардлага, эргэлзээгээ илэрхийлж мэдээлэл түгээснийг “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэх, ял оногдуулах зохицуулалттай байгаа. Төрийн байгууллага, албан тушаалтныг хуулийн этгээд гэж үзэх нь хууль бус хэмээгээд Х.Тэмүүжин гишүүн “Иргэний хууль дахь томьёоллоор ч төрийн байгууллага, албан тушаалтан нь хуулийн этгээд гэх ангилалд хамаарахгүй. Гэтэл Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчоор аль нэг төрийн байгууллагыг тогтоож буй нь Эрүүгийн хуулийн тодорхойгүй байдлаас үүдэлтэй” гэв. Үндсэн хуульт ёсны орчин цагийн дэг журмаар “dignity” буюу нэр төр, алдар хүнд гэдэг ойлголтыг зөвхөн иргэнтэй холбогдуулж тайлбарлаж байгаа, харин төртэй холбогдуулан ийм төрлийн ойлголт байхгүй гээд онцлон тайлбарласан. Одоо байгаа нөхцөлөөр Монгол Улсын төрийн байгууллагууд иргэнээсээ илүү алдар хүндтэй байгаа бөгөөд ажил хэргийн нэр хүндэд нь халдсан гэх үндэслэлээр иргэнийхээ эсрэг гомдол гаргах үйл явц давтагдаад байгаа учраас ардчилсан Үндсэн хуультай улсын Эрүүгийн хуульд ийм зохицуулалт байж болохгүй хэмээн хууль санаачлагч үзжээ.

Эрүүгийн хуулийн зарчим нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх ял, албадлагыг зөвхөн хуулиар тодорхойлох ёстой гэсэн агуулгыг илэрхийлдэг. Энэ нь хэн нэгэн эрх мэдэлтэн өөрийн үзэмжээр бусдыг буруутгаж эрүүгийн ял, албадлага хэрэглэх дур зоргыг хязгаарладаг. Гэтэл Эрүүгийн хуульд хэн нэгний үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ “нийгэмд аюултай” гэх субьектив ойлголтыг нэмж хуульчилснаар шүүх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ оногдуулж хүлээлгэхдээ “нийгмийн аюул” гэх хийсвэр ойлголт хэрэглэж “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулах эсэхийг зөвхөн хуулиар тодорхойлно” гэсэн эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмыг гажуудуулж шүүгч, прокурор, өмгөөлөгч өөрийн санаагаар томьёолох “нийгэмд аюултай, нийгэмд аюулгүй” гэсэн субьектив шалгуураар гэмт хэрэг, түүнд хүлээлгэх ял албадлагын арга хэмжээг тодорхойлж үнэлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймээс Эрүүгийн хууль дахь “нийгэмд аюултай байдал, нийгмийн аюулын шинж чанар” гэсэн ойлголтыг хасчээ.

Мөн нэр томьёог жигдлэх зорилгоор “шалган шийдвэрлэх” гэдэг эрүүгийн хуульд бичигдсэн ойлголтыг “хянан шийдвэрлэх” гэж, “эрүүгийн хариуцлага” гэх ойлголтыг нарийвчлан ял, албадлагын арга хэмжээ хэмээн зааглаж бусад хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд үзүүлэх эрх зүйн үр дагаврыг зөвхөн эрүүгийн ял хэмээх ойлголтод хамааруулж хэрэглэх хууль зүйн практик тогтоох шаардлагатай болсон хэмээн үзэж, холбогдох өөрчлөлтийг төсөлд тусгасан талаараа илтгэлдээ онцоллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь хэсэгт “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж, мөн “... задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасныг үндэс болговол гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувь хүн хуулиар тусгайлан нууцад тооцож хамгаалахаар зааснаас бусад мэдээ, баримтыг иргэн олж мэдэх, хүлээн авах эрхтэй, хүний эрх, нэр төр, алдар хүнд, нийтийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төрийн нууцыг хуулиар тогтоож хамгаалах шаардлагатай гэж үзжээ.

Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь ямар нэгэн хуулиар нууцлаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх баримт сэлтийг “мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээлэл” гэсэн өргөн хүрээг хамруулан томьёолж, Үндсэн хуулиар иргэнд олгосон эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарласан явдал болжээ. Мөн албаны нууцыг хадгалах, хамгаалах этгээдэд оногдуулах хариуцлагыг үүрэг хүлээгээгүй этгээдэд халдаан хэрэглэж буй нь шударга ёсыг гажуудуулахад хүргэсэн гэв. Тодруулбал, албаны буюу мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгжүүлж байгаа байгууллага, албан хаагч, албан тушаалтнууд холбогдох нууцаа өөрсдөө хадгалах үүрэгтэй атал тэр нууцыг нь Монгол Улсын иргэн бүр хариуцахаар томьёологдсон байгаа гэв. Ямар нэг гэмт хэрэгт шалгагдаж буй хүн, хуулийн этгээд бусад оролцогч хэн боловч өөрийн талаар бусдад мэдээлэл өгөхөд хүртэл энэ баримт, мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаа явуулан, хэрэгт нотлох баримтаар авсан бол Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэгт буруутгаж болохоор байгаа юм байна. Эрүүгийн хуулийн энэхүү Үндсэн хууль зөрчиж, хүний эрхэнд халдсан хэм хэмжээг нэн даруй өөрчлөх шаардлагатай хэмээгээд “Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлд заасан “мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах” гэмт хэргийн шинжийг “мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээлэл” гэх ойлголтын хүрээнд нарийвчлан томьёолж Үндсэн хуульд нийцүүлэхээр төсөлд тусгасан” гэв.

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн дээрх илтгэлтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, нийгэмд аюултай шинж чанарыг юугаар хэмжих талаар Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн дэд профессор, цагдаагийн хошууч Н.Сайнбаяр асууж, энэ нь зөвхөн хуульчийн үнэлэмж, гэмт хэргийн сөрөг үр дагавар болохоос бүгдийг хуульчлах боломжгүй. Хавтаст хэрэгт хавсрагдсан бүх сегмент тухайн хуульчид дотоод итгэл үнэмшилээрээ аливаа шийдвэрийг ялгамжтай оногдуулах боломж нээдэг. Хохирлын хэмжээ, гэмтлийн зэрэг хавтаст хэрэгт хавсрагасан зүйлсийг базаад л “нэг малгай”-нд нэг томъёоллоор нийгмийн аюулын шинж гээд гэж үзээд байгаа болохоос хэмжиж, тодорхойлоод байгаа зүйл байхгүй хэмээн байр сууриа илэрхийлэв.

Тус хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам болон түүний харьяа агентлагууд, судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ7 цаг 19 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана7 цаг 23 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо7 цаг 33 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов9 цаг 32 минутын өмнөНүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ9 цаг 36 минутын өмнөYouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.