Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ


12-р сарын 3
16 цаг 13 минут

       Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг болгох талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд орон тоо цөөн, орон нутагт салбар нэгжгүйн улмаас орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчилж чадахгүй байна. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх салбар дундын уялдааг хангах агентлагийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор агентлагийг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний тохируулагч агентлаг болгох саналыг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 21 төрийн бус байгууллагын төлөөлөл Ерөнхий сайдтай уулзах үеэрээ тавьсан юм.

Ерөнхий сайдын харьяанд ажиллах тохируулагч агентлагийн бүтэц, чадавхыг бүрдүүлэх зорилтын хүрээнд аймаг, дүүрэг бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан нийт 63 албан хаагчийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шинээр ажиллуулна. Хуулийн хэрэгжилт сайжрах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн салбар комиссын үйл ажиллагааг тогтворжуулах, сайжруулах, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношилгоо, дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэхэд тустай гэж үзэж байна. 

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа.  Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсын хэмжээнд нийт 107.9 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзсан.

 Уулзалтад оролцогчид “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д өөрчлөлт оруулах, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулах, мөн зөвлөлийн гишүүдийг нээлтэй сонгон шалгаруулдаг байх, томилох, чөлөөлөх хугацаатай болгох, хяналтын зөвлөл ажиллуулах  саналыг Ерөнхий сайдад тавьсан юм. Журмын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн саналыг урьдчилан авч, тусгасан. Уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, Ерөнхий сайдад танилцуулжээ. 

Шинэ журмаар зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дэд дарга нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл байна. Зөвлөлийн гишүүнээр төрийн бус байгууллагын төлөөллийг сонгон шалгаруулахад тавигдах шаардлага, хугацаа болон зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах төрийн бус байгууллагын төлөөллийн тоог тодорхой тусгажээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцууллаа3 сар 13. 15:16Сургалтад оролцогчид хууль бүтээх олон улсын чиг хандлага, амьдралд хэрэгжих хуулийн төсөл бичих арга ухаанаас суралцаж байна3 сар 13. 15:12“Шинэ Дундговь-Хариуцлагатай уул уурхай 2026” зөвлөгөөнд “Эрдэнэс алт ресурс” ХХК оролцлоо3 сар 13. 15:06“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна3 сар 13. 15:00Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал3 сар 13. 14:57Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа3 сар 13. 14:42500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно3 сар 13. 12:54УИХ дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна3 сар 13. 11:44“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа3 сар 13. 10:36Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна3 сар 13. 10:33Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна3 сар 13. 10:28Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын мэдээлэл3 сар 13. 10:23Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов3 сар 13. 9:21УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 13. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн3 сар 13. 9:09Л.Өлзийсайхан: Хуулиа амин сүнстэй байлгахын тулд Монголынхоо хөрс ус, хүн ардынхаа уламжлал, заншлыг ч мэдэх ёстой3 сар 12. 18:42Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв3 сар 12. 17:34Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна3 сар 12. 15:22Ерөнхий сайдын хатуу шаардлагын дараа “Рио Тинто” буулт хийж, татварын акт болох 1.5 их наяд төгрөгийг Төрийн санд шилжүүлжээ3 сар 12. 13:57Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо3 сар 12. 13:49Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна3 сар 12. 12:15Есөн аймагт цас орж, цасан шуурга шуурч байна3 сар 12. 12:10“Бодь Интернэшнл” ХХК-аас мэдэгдэл гаргалаа3 сар 12. 12:03Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа3 сар 12. 11:03Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна3 сар 12. 11:00Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ3 сар 12. 10:57ОУЭХА-ийн гишүүн орнууд нөөцөөсөө их хэмжээний газрын тос гаргана3 сар 12. 10:26“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна3 сар 12. 10:22Цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх хоёр төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөнө3 сар 12. 10:20Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна3 сар 12. 10:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.