Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Бүгд Найрамдах Итали Улсын Италид үйлдвэрлэв болон аж ахуйн нэгжүүдийн яам, Байгаль орчин, эрчим хүчний аюулгүй байдлын яам чухал ашигт малтмалын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2025 оны 12 сарын 03-ний өдөр Италийн Ром хотноо дараах хамтарсан мэдэгдлийг гаргалаа.Хоёр улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хөгжүүлэх зорилгоор чухал ашигт малтмалын найдвартай, тогтвортой хангалтын чухлыг онцолж;
Байгалийн нөөцийн хөгжүүлэлт, технологийн шинэчлэлд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцлон;
Хоёр талын харилцааг бэхжүүлж, чухал ашигт малтмалын салбарт урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор;
Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Бүгд Найрамдах Итали Улсын Италид үйлдвэрлэв болон аж ахуйн нэгжүүдийн яам, Байгаль орчин, эрчим хүчний аюулгүй байдлын яам дараах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж буйг онцлов.
Энэхүү хамтарсан мэдэгдэлд Монгол Улсыг төлөөлж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Бүгд найрамдах Итали Улсыг төлөөлж, тус улсын Италид үйлдвэрлэв болон аж ахуйн нэгжүүдийн яамны сайд Адольфо Урсо нар гарын үсэг зурлаа.
Талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар эрмэлзэж байна:
-Чухал ашигт малтмалын тогтвортой хангалтын сүлжээг хөгжүүлэх,
-Геологийн судалгаа, мэдээлэл солилцоог өргөжүүлэх,
-Инновац, судалгаа, технологийн хөгжлийг дэмжих,
-Салбарын чадавхыг бэхжүүлэх, сургалт зохион байгуулах,
-Харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор мэдэгдэл гаргалаа.
Facebook
Twitter
Youtube


Цэгцрэх хөдөлгөөний хүрээнд Замын- Үүд сумын газар олголтыг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулжээ
УИХ-ын дарга Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт
“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ
Эрх, эрх чөлөөний “их хөлгөн судар”
“Замын-Үүд”-ийн чөлөөт бүсийг цэгцлэхэд Засгийн газар онцгой анхаарна
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал /2026.01.12/
Дорноговь аймаг орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөө хямд өртөгтэй орон сууцны төсөлд зарцуулж байна.gif)

Сэтгэгдэл бичих