Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ


12-р сарын 4
13 цаг 53 минут

     Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.03 /хуралдаанаар нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа даргалсан бөгөөд хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал горимын санал гаргав. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх цаг дөхсөн тул "Улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөвт өртөг нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсөвт аудитын дүгнэлт гаргах тухай" нийцлийн аудитын тайлангийн хэлэлцүүлгийг хойшлуулах  санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжлээ. 

Иймд Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ” гэж мөн “Байнгын хорооны даргыг сонгохдоо Улсын Их Хуралд сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасныг хуралдаан даргалагч гишүүдэд уншиж, танилцуулав.

Ингээд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарыг Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг мэдэгдэж, нэр дэвшигчийн талаар танилцуулсан.

Нэр дэвшигч нь 1974 онд төрсөн, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 онд Өмнөговь аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1996 онд Цэргийн их сургууль, 2011 онд АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засаг, нягтлан бодогч мэргэжилтэй.

1996-1998 онд Цэргийн их сургуульд багш, 1998-2002 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, 2002-2004 онд Өмнөговь аймгийн татварын хэлтсийн дарга, 2004-2009 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын  дарга, 2011-2015 онд “Билэгт говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал,  2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг дарга, 2020 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байна. Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын парламентад ажилласан байдал, боловсрол, мэдлэг, туршлага зэргийг харгалзан үзэж, Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байна гэв.

Байнгын хорооны даргаар өөр гишүүнийг нэр дэвшүүлэх талаар саналтай гишүүн байгаагүй тул нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж, санал хэлсэн.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх нь эрчүүд байдаг тул даргаар нь Д.Үүрийнтуяа гишүүнийг сонгож, хүйсийн давуу байдлыг олгох саналтай байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг төсвийн гүйцэтгэлд анхаарч ажиллахыг хүсэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа Төсвийн байнгын хорооны дарга болбол хуралдааны дэгийг 100 хувь сахиулж чадах эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар цаашид төсвийн бодлогод ямар бодлого, зарчим баримталж ажиллах талаар тодруулж, хариулт авсан. 

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарыг Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 94.7 хувь нь дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ7 цаг 49 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана7 цаг 53 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо8 цаг 3 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов1 сар 15. 13:27Нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ1 сар 15. 13:23YouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.