Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно


12-р сарын 5
9 цаг 10 минут

      Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хуралдаан (2025.12.04) үдээс хойш Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, гэр бүлийн хүчирхийлэл байнга давтагдах шинжтэй, үүнээс урьдчилан сэргийлэх ажил үр дүн тааруу байгааг хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч байгаа талаар асуусан юм. Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хүн бүрт хамааралтай, чухал асуудал хэлэлцэх үеэр хуралдааны ирц хангалтгүй бна гэв. Хүүхдийн эрхийг хангаж, хамгаалахад хүн бүр үүрэг хүлээх ёстойг сануулсан түүний асуултад ажлын хэсэг хариулахдаа, гэрлэлт бүртгэгдсэн эсэхээс үл хамааран хүүхэд өв залгамжлах эрх эдэлнэ. Зөвхөн эцэг тогтоох хүсэлтийг шийдвэрлэснээр уг эрх үүсэхээр хуулийн төсөлд тусгасан хэмээв.

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх шаардлагатай, зарим этгээд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй, хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зугатаадаг гэсэн асуудлаар иргэд Өргөдлийн байнгын хороонд цөөн бус удаа хандсан болохыг, Улсын Их Хурлын Ц.Сандаг-Очир, энэ хуулийг баталснаар хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдах эсэхийг асуув. Тэрбээр, нэхэмжлэгч тал гэр бүлийн асуудлаар шүүхэд хандахдаа хүүхдийн тэтгэлгийг мартсан тохиолдол, жишээ олон бий. Тиймээс шүүх гэр бүл цуцлалтыг шийдвэрлэхдээ нэхэмжлэлд тусгасан эсэхээс үл хамаарч, хүүхдийн эрхийг хангаж, хамгаалдаг жишиг тогтоох хэрэгтэй. Тэтгэлэг гэдэг нэр томьёоноосоо эхлээд, хэвшмэл ойлголт хандлагыг халахын төлөө ажиллах шаардлагатай гэсэн юм. Ажлын хэсгээс хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалж, тэдний эрх, үүргийг хангаж, хамгаалах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэж онцоллоо.

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, хүүхдээсээ алс хол ажиллаж, амьдарч байгаа эцэг, эхчүүдийн үүрэг, оролцоо, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэрлэлтийг хуулийн төсөлд хэрхэн тусгасныг лавлахад, эцэг, эхийн тэжээн тэтгэх үүрэг гэрлэлтийн байдлаас үл хамааран хүчинтэй байх учраас газар зүйн байршлаас шалтгаалахгүйгээр үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаас зугатах боломжгүйгээр зохицуулсан гэж Ажлын хэсгийн төлөөлөл хариулав.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, хүүхдийн хууль ёсны ашиг сонирхол, дээд ашиг сонирхол нь хоёр өөр асуудал тул хүүхдийн оролцоог чухалчилж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, саналыг нь шүүхийн шийдвэрт харгалзан үздэг байх, хөгжлийн бэрхшээлтэй хүний гэр бүл, дундын хөрөнгийн талаар төсөлд тусгасан эсэхийг тодруулав.

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, гэр бүлийн асуудлаар хүүхэдтэй холбоотой шүүхийн шийдвэрт 7-оос дээш насны хүүхдийн саналыг сонсохоор төсөлд тусгасан. Дундын өмчлөлийн хөрөнгө хураахдаа шүүхэд эрх олгосон зохицуулалтыг оруулсан гэж хариуллаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх шаардлага эртний гэдгийг онцлоод хүүхдийн тэтгэлгээ авч чадахгүй байгаа хүмүүст эргэн төлөгдөх нөхцлөөр дэмжлэг үзүүлэх эрсдлийн сан байгуулах, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Монгол гэр бүлийн бат бөх байдал, удмын санг хадгалж, хамгаалах асуудал хэлэлцэж байхад чуулганы хуралдааны ирц хангалтгүй байгааг шүүмжлэхийн зэрэгцээ иргэдээс илгээсэн асуултуудыг хуулийн төслийн ажлын хэсгээс асуусан. Тэдний асуултад Засгийн газрын төлөөлөл хариулахдаа, шинэчилсэн найруулгын төсөлд хүүхдийн тэтгэлэг төлөөгүй этгээдэд жолооны эрхийг хязгаарлах зэргээр хариуцлагыг чангатгах заалтууд тусгасан гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, аливаа улс оронд гэр бүлийн байдал, хүүхдийн эсрэг хүчирхийллээс ангид орчин бүрдүүлэхийн тулд шуурхай хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, цогцоор нь шийдвэрлэх ёстой тул энэ талаар ямар зохицуулалт тусгасныг, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг эд хөрөнгийн эрхтэй холбоотой зохицуулалт орсонд олзуурхаж буйгаа илэрхийлсэн.

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд асуулт тавьж, байр суурь илэрхийлж, хуралдаан даргалагч цагийг сунган, хэлэлцүүлж дууссаны дараа Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн санал хураалтыг хойшлууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг мөн хэлэлцэв. Засгийн газраас 2025 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг Улсын Их Хурлын гишүүн,  Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, төслүүдийн талаарх УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцууллаа.

Шүүх байгуулах тухай хуульд Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг байгуулахаар, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаар тогтоолын 4-т нийслэлд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн болон давж заалдах шатны шүүх байгуулсантай холбогдуулан эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэх хууль тогтоомжид холбогдох зохицуулалтыг тусгаж, Улсын Их Хурлын 2025 оны хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг даалгасны дагуу төслийг боловсруулж, өргөн мэдүүлжээ.

Монгол Улс анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхтэй болж байгаа тул олон улсад нэгэнт тогтсон гэр бүл, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэдэг сайн туршлагыг судлан, хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэргүүн эгнээнд хамгаалах зорилгоор олон улсын жишигт нийцүүлэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг 5 бүлэг, 40 зүйлтэй байхаар боловсруулсан хэмээн танилцуулсан. Энэхүү төсөл батлагдсанаар гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг тал бүрээс шинжлэн судлах, гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг (гэрлэлт цуцлалт, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг) хамтад нь шийдвэрлэх, хүүхдийн эрхийг хамгаалах нөхцөл бүрдэх юм. Төслийг дагалдуулан хууль тогтоомжийн 12 төслийг боловсруулсан бөгөөд уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцүүлэхийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 53.3 хувь нь дэмжжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлал, Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн дагуу хэлэлцэж байгаа асуудлаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.  Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, гэр бүлийн шүүхэд ажиллах шүүгчийн сонгон шалгаруулалтыг хуулийн төслөөс урьтаж эхлүүлсэн нь ойлгомжгүй, тухайн ажилд өөрөө гэр бүлтэй хүн байвал зохимжтой, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн нэхэмжлэлийн дагуу тухайн гэр бүл салалтыг сунжруулахгүй, аюулгүй байдлыг хангаж, шийддэг байхыг тусгасан эсэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, О.Номинчимэг, О.Саранчулуун нар гэр бүл салалтын хохирогч нь хүүхэд болж, эмэгтэйчүүдэд үүрэг, хариуцлага үүрч, эцэг, эхчүүд хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зайлсхийдэг, хаяг нь тодорхойгүй болчихдог байдлыг, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэр бүл, өмч хөрөнгөө орхин явах шаардлагатай тулгарах нь олонтаа тул тэднийг хамгаалах, өмчлөлийн асуудлыг хуулийн төсөлд тусгасан эсэхийг тодрууллаа.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, гэр бүлийн асуудалд эрэгтэй, эмэгтэй ялгалгүй хамааралтай. Тиймээс Улсын Их Хурлын эрэгтэй гишүүдийг "Их Хуралдай" танхимд орж ирж, хуралдаандаа суухыг сануулж байлаа.

Шүүхэд нэхэмжлэл гаргахад хүнд сурталтай, дарамт чирэгдэл их учраас иргэдийг залхаадаг байдал энэхүү хуулийн төсөл батлагдсанаар цэгцрэх боломжтой эсэхийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хуулийн ажлын хэсгээс асуусан юм. Тэрбээр, гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд хувь нууцтай холбоотой асуудал хөндөгддөг. Ялангуяа сүүлийн үед цахим орчинд хүний нэр төрд халдах, зураг, хөрөгтэй нь байршуулсан хүний эрхийн зөрчил үйлдэгдэх болсон. Тэдгээрийн хохирогч нь хүүхдүүд болж, гадаадад суралцахаар явах, нийгмийн харилцаанд ороход ялгаварлагдахад хүрдэг. Иймд энэ талаар ямар заалт тусгасныг лавлаж байв.  

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж, үг хэлснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ8 цаг 5 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана8 цаг 9 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо8 цаг 19 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов1 сар 15. 13:27Нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ1 сар 15. 13:23YouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.