Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа хүрээнд Ром хотын Гэгээн Мариагийн Их сүмд Пап Францис агсны дурсгалыг хүндэтгэн бунханд нь цэцэг өргөлөө.

Пап Францис 2023 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн. Тэрбээр хоёр улс XIII зуунд элч илгээж, албан ёсоор харилцаж эхэлснээс хойш 777 жилийн дараа Монголд ирсэн анхны Пап, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн юм.
Пап Францис төрийн айлчлалынхаа үеэр олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ, манай улсын дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлын төлөөх хүч чармайлтад оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Монгол Улс бол оюун санаа, сүсэг бишрэлийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг” хэмээн тодорхойлж байлаа.

Пап Францис нь улсынхаа төрийн тэргүүн, католик шашны оюун санааны удирдагчаар 12 жил ажиллахдаа даян дэлхийд энх тайвныг цогцлоох, улс түмний ойлголцол, харилцан хүндэтгэл, энэрэл нигүүлслийг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан эрхэм хүн юм.


Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга бараалхлаа
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Сэтгэгдэл бичих